Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч: Шүүх хуралдааныг хойшлуулах саналыг зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан өнөөдөр хуралдаж буй шүүх хурлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Төрийн нууц задалсан” гэх хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд өөр шүүх хурал давхацсан тул оролцоогүй юм. Ингэснээр Н.Өнөрцэцэг нэг өмгөөлөгчтэйгөөр гурван хэрэгт шүүгдэж байгаа ч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаа талаар ярилаа.
Мөн шүүх хурлын талаар, “Миний бие өөр хэд хэдэн шүүх хурал давхацсан тул энэ удаагийн хурлыг хойшлуулах санал гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Ингэснээр Н.Өнөрцэцэг нэг өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд оролцож байна. Шүүх хуралдаан эхлэхэд н.Оросоо өмгөөлөгч хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд татгалзсан.
Хуульд заасны дагуу шүүгчээс татгалзсан тохиолдолд хуралдааныг хойшлуулдаг. Шүүх бүрэлдэхүүн завсарласан гэж тайлбар хэлж байна. Завсарлах, хойшлуулах гэдэг хууль зүйн ойлголт нь тэс өөр. Яагаад заавал энэ хурлыг өнөөдөр хийх гээд байгааг ойлгохгүй байна. Хардаж байна. Шүүгчээс хуралдааны дундуур татгалзаагүй, эхлэхэд л Оросоо өмгөөлөгч татгалзсан. Гэтэл хоёр дахь өмгөөлөгч ирсний дараагаас шүүх хурал эхнээсээ эхлэх ёстой. Шүүх хурал мэтгэлцээн дээр үндэслэн явагдах ёстой. Өмгөөлөгч нар өөр өөрсдийн хариуцаж байгаа хэргээ л өмгөөлөх ёстой. Өмгөөлөгч л бол өмгөөлөгч гэдэг хандлагыг халах ёстой. Үлдсэн хоёр асуудлыг нь өмгөөлөх хүн байхгүй ганц өмгөөлөгчтэй байхад нь “таныг өмгөөлөгчтэй байх эрхээр хангасан. Үргэлжлүүлнэ” гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа нь хардалт төрүүлж байна. Шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарах нь ойлгомжтой болчхоод заавал хурал хийх гээд байгаа мэт харагдаж байна. Өмнө нь бидний зүгээс хойшлуулах санал гаргаж байгаагүй. Заавал өнөөдөр хийх гээд байгааг л гайхаж байна” гэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олон хоногийн өмнө зарлаж байхад та нар шүүхийг хүндэтгээд ажлаа зохицуулах л байсан юм биш үү үл хүндэтгэхээр хэн ч дургүйцэнэ биз дээ тэгээд танай үйлчлүүлэгч чинь шүүх эрх мэдэл , баталан хамгаалах зэрэг обьект руу онгирч халдаж бажй л хэрэгт унасан юм биш шүү хүнд бас хэмжээ хязгаар байх л хэрэгтэй байх шүү
Olon huniig gut gej haraluuj odoo uuruu enhiin tsagaan tagttayu kk .Mongol huulttai shuu
хачин балай авгайг шоронд нь хийгээч
Muudssan mahig muudaagui geed hayatad hun daguullaad guigeed baissan mongolchuud martaagui shuu
Өнөрөө Зоригтой байгаарай
Монголын урагшлах хөгжилд монголын шүүх асар их саад болж баина тэд асар их мөнгөтөи хүмүүсийн талд баидаг яаж монголос яавмаар баина монгол ажил хийх хүнгүй хөдөө мал гүи болоно
Монголос 70 нас хүртэлх иргэдийн 55% нь гадаадад гарсан баина тэгэхээр монгол ажилах хүчний хүнгүй болж хөдөө нутаг малгүй болоно
Шүүх хурлыг хоышлуулдагийг болиулах хэрэгтэй. Ямар цагий нь тулгаж зарлаж бгаа биш ажлаа зохицуулах хэрэгтэй
Гэм буруу нь тогтоогтоогдоод ирэхэээр янз бүрийн шалтаг хэлдэг өмгөөлөгч нарт арга хэмжээ авах хэрэгтэй.Шүүхийн зөв.Шүүн таслах ажиллагааг явуул.
шүүх хурлаа хурдан хиыгээрэй битгий хойшлуулаарай
Бусдыг гүтгэж доромжилдог шхнтаажилдаг асуудлыг хурдан шийдээрэй
Зориуд завааруулаад хэрэг үйлдээ нууж цаг авах гэсэн башир аргатай авгай..
Сурвалжлагчийн асуултанд бүдэрсэн хууль зүйн сайд бсан Энхбаярын хувийн өшөө авалт юм биш үү??? Хэмжээлшгүй их эрх дарх эдлүүлбэл нэг иймэрхүү а/хэмжээ аваад байх бололтой. Үнэнийг илчилсэн сэтгүүлчийг янзбүрийн юманд аваачиж хутгаж нэр төрийг нь унагах, шоронд хорих гм бусармаг арга хэрэглэж бгаа нь шүүх шударга ажиллаж чаддаггүйг харуулж бна. Энэ эмэгтэйгээс үхтлээ айдаг зарим улс төрчид, цэргийнхэн болон хуулийнхны өшөө авалт л гэж харж бна. Улс төр гэж ийм л бохир ...
Жүжиглэчих юмаа?!Шүүх хурал хойшлуулчихаар хойшлууллаа хурдан шүүлгэмээр байна гээд!!шүүх болохоор хойшлуулах арга зохиогоод жүжиглэчих юмаа!!!
Цаг хожих гэж худал мэдээлэл тараах хориотой биз дээ.
Шүүхийн үйл ажиллагааг Өнөрцэцэг түүний Өмгөөлөгч нар Өөрсөдөө л зориудаар янз бүрийн Шалтаг шалтгаан гаргаж Хойшлуулах арга заль мэх гаргаж байгаа нь Хэнд ч ойлгомжтой харагдаж байна ш дээ,
Нэг л их шударга царайлж гэм зэмгүй юм шиг царайлж ард түмэнд буруу ойлголт төрүүлэх гээд байгаа нь харамсалтай. Мөнгөнд хэт улайрч араншин нь өөр болсон нь үнэн.шүүх шударга шийдэх байх гэж бодож байна. Гаргасан алдаагаа ойлгоод уучлалт хүсээд ял шийтгэлээс хөнгөлж өгөхийг гуйх ёстой. шүүхрүү дайраад хэрэггүй байх!!!