Нийгэм мэдээ

Чингэлтэй дүүрэг 5000 цэцэг, цэцгэн байгууламж хийж, гүйцэтгэжээ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн  1.2 сая  цэцгийг тариад байна. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулаад байна.

Харин Чингэлтэй дүүргийн ногоон байгууламж арчлагч байгууллагууд дараах байршлуудад цэцэрлэгжүүлэлт хийлээ.

Тусгаар тогтнолын талбай, Асашёрюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Их тойруугийн гудамж, Хэлмэгдэгсдийн хөшөө, Тасганы овооны орчимд нийт 5000 цэцэг, цэцгэн байгууламж хийж гүйцэтгээд байна.

Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2 байршилд цэцгэн байгууламжийн ажил хийлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button