Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

2024 оны 07-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ.Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргаашоройдоо дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:
Маргааш өдөртөө Хөвсгөл, Булганы нутгаар, 21-нд Төв аймгийн нутгийн хойд, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.