Нийгэм мэдээ
Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ

Хэрлэн голын усны түвшин VII/21-ний 08 цагийн байдлаар 183 см буюу үерийн түвшнээс 21 см-ээр их, олон жилийн дунджаас 48 см-ээр их өмнө оны мөн үеэс 26 см-ээр их, Хөлөнбуйр сумын орчмоор усны түвшин 213 см хүрч үерийн аюултай түвшинд хүрсэн байна.
Иймд ард иргэд та бүхнийг үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
2024 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.