Нийгэм мэдээ

ЦЕГ: Хүчирхийлэл үйлдсэн гэх Гамбино буюу Н.Ганбатыг шалгаж байна

Орчуулагч, кино сонирхогч Гамбино буюу Н.Ганбатын хүчирхийлэлд өртсөн гэх иргэн С олон нийтийн сүлжээнд шүгэл үлээгээд буй. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-аас шалгаж байгаа эсэхийг тодрууллаа.

Тэрбээр, "Иргэн Н.Ганбатын мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүртгэлжүүлэн шалгаж эхэлсэн" гэлээ.

Хохирогч эмэгтэй шүгэл үлээхдээ, "Бэлгийн хүчирхийлэлд өртөөд амиа хорлох гэж оролдсоны дараа эмнэлэгт эмч нар давсаг руу катетр хийж байхад өвдсөндөө сэрсэн. Орны хөлд ээж гунигтай харцтай. Нарны гэрэл хараад уужирсан ч асар их гэмшээд, уйлаад л.

Цагдаа орж ирээд “Хүн чамайг гомдоосон уу? Яагаад эм уусан бэ?” гэхэд “Мэдэхгүй би согтсон болохоор санахгүй байна. Би зүгээр. Би зүгээр” гэхээс өөр юм хэлээгүй. Тэр өдөр мэдрэл муутай хүн шиг инээгээд л байснаа санадаг. Эмч надаас ямар нэг юм болсон уу гэхэд баясгалантай нь аргагүй инээж ирээд “Өө зүгээр ээ, төвөг удсанд уучлаарай” гэсэн.

Дотор минь “Тэр хүнтэй уулзсаныг, биед хүрч, тийм зүйл болсныг хэн ч мэдэхгүй байвал л болох нь тэр” гэх мэдрэмжээс өөр юу ч байхгүй хов хоосон. Унтаад сэрвэл эдгэчих юм шиг бодсон. Гэртээ хариад унтаад сэрсэн ч түүнээс хойш ахиж олигтой унтаж амраагүй, инээж хөхрөөгүй. Би олон жил уйлаагүй, чин сэтгэлээсээ инээгээгүй. Ганцаараа байж чадахгүй, нар жаргавал хүний хань бараа эрээд алга болно. Юу юугүй тэнгэр хөмрөх гэж байгаа мэт мөнхийн айдастай. Төвлөрч чадахгүй, хүсэж орсон мэргэжилдээ хамгийн сайн нь байна гэж бодсон ч огцом уруудсан. Сургуулиасаа гарах гэж үзсэн. Гэрээсээ дайжсан. Ажилд ороод ч ялгаагүй шөнө унтахгүй, өглөө биеэ дааж өндийж барахгүй. Хүний мөрөөсөл болсон амьтан найз нөхдөө бараадна, хамт хонохыг гуйна. Сүүлдээ согтохгүй л бол унтаж чаддаггүй болсон болохоор сэмхэн уучихаад гэртээ ордог болсон.

Эхний зураг дээр өөрийн ганц хань мэт боддог асан Уран зохиолын ертөнцдөө хөл тавих гэж буй ЭЕШ-ийн 800н оноотой нөхөр. Хоёр дахь зураг дээр чадах ядахаараа аж төрж, өөрийгөө өндийлгөхөөр хичээж буй би.

Орчуулагч, кино сонирхогч Ганбино хочит Ганбат гэдэг хүн надаас гадна олон хүнд муу муухай дурсамж үлдээсэн бололтой. Өөр хохирогч байх вий гэж санаа зовж байна" хэмээн нийтэлсэн билээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2024 12:06

unen bol zubar l###r bn daa

zochin
zochin
8 сар 2, 2024 12:14

архи уудаг хүмүүсийн царай ийм байдаг

Зочин
Зочин
8 сар 2, 2024 13:46

Хүчирхийлэгчийг ш�##�гаж хариуцлага хүлээлэг хуулын дагуу арга хэмжээ авах

Зочин
Зочин
8 сар 2, 2024 14:33

Өө новш гамбино л гээд байдаг. Энэ новш юм уу? Харах царайны сэжгийн баагий ш дээ! Нэг л совин татаад байсан юм! Ийм эр эм нь мэдэгдэхгүй л�##�ар новшнууд бас байх юмаа

иргэн
иргэн
8 сар 3, 2024 13:50

ӨӨ ЯАЖААГААН БЭ? ШЭЭСИЙГ НЬ ГАРАХГҮЙ БОЛТОЛ ХҮЧИНДСЭН БАЙНАА ЯАСАН ӨӨДГҮЙ ЮМ БЭ? ЯАСАН ТОМ БООВТОЙ ИЗДА ВЭ? ЯМАР МУУХАЙ НҮДЭНД ХҮЙТЭН ТӨМСӨГ ВЭ? ГЯНДАН ОНЦГОЙГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАЙЧ БАЙНА ДАА.

Зочин
Зочин
8 сар 3, 2024 16:47

Энэ үнэн сэжиг хүрмээр баагий харагдаж байна! Сайн хар ! андашгүй, аминдаа тэр муу ороолт энэ тэрээ гангарах гэж оролдсон энэ тэр ... эр ч биш эм ч биш ...

Хөгжилтэй амьдар
Хөгжилтэй амьдар
8 сар 4, 2024 20:49

Шоронд номын санч хэрэгтэй . Есүс христ минь..

Цогягү
Цогягү
9 сар 18, 2024 21:30

Хэн хэн нь адилхан солиотнууд

Холбоотой мэдээ

Back to top button