Квандон их сургуулийн эмнэлэг И.Сүнжидмаа охиныг үнэ төлбөргүй эмчилж, онгоцны тийзийг даахаа мэдэгдлээ
Ээжийнхээ өвөрмөц царайг өвлөж төрсөн И.Сүнжидмаа охины тухай сурвалжилга, ярилцлагыг манай редакц бэлтгэн хүргэснээс хойш 25 сая төгрөгийн хандив цуглаад байна.
Мөн сайхан сэтгэлт хүмүүс БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгтэй холбогдож, И.Сүнжидмаа охиныг эмчлэх боломжтой эсэх талаар тодруулсан хариугаа бидэнд эргэн мэдэгдсээр байгаа юм.
Тэдний нэг нь БНСУ-ын Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлэг. Тус эмнэлэг охиныг үнэ төлбөргүй эмчлэх боломжтойгоос гадна, онгоцны тийзийн зардлыг ч гаргана гэдгээ мэдэгдлээ.
Үүний өмнө И.Сүнжидмааг хэд хэдэн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, холбогдох материалыг цахимаар ирүүлэхийг хүслээ. Улмаар эмч нарын зөвлөл нь хуралдаж, яг ямар эмчилгээ шаардлагатай тал дээр дүгнэлт хийх аж.
И.Сүнжидмаа өмнө нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаагүй тул тодорхой оношгүй юм. Бид Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлгийн хүсэлтээр И.Сүнжидмааг энэ долоо хоногт Улаанбаатар хотод авчирч, бүх талын үзлэг, шинжилгээнд оруулахаар төлөвлөж байна.
И.Сүнжидмааг тусгайлан үзэж, шаардлагатай шинжилгээг хөнгөлөлттэй үнээр хийж өгөх эмнэлгийн байгууллагатай хамтын ажиллагаа үүсгэхээр бид хайж байна.
Үүний өмнө Их засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулиас И.Сүнжидмааг хувцас дизайнер мэргэжлээр дөрвөн жил үнэ төлбөргүй сургах боломжтойгоо илэрхийлээд байгаа юм.
Хандивын данс: 5992134619 (Ж.Идэр), ХААН БАНК
ВИДЕО:
Нийтлэлийн дэлгэрэнгүй буюу “Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ
Яамай даа.ээжиийх нь зовлонг охинд нь үргэлжлүүлэхгүй юмсан.сайхан сэтгэлт хүмүүсийн ажил үйлс ньиүйтэмжтэй байх болтугай
Ямар сайхан хүмүүс вэ буян заяа нь дэлгэрэх болтугай
Сайхан мэдээ байна
Эвий хөөрхий минь
Уг нь хөөрхөн охин бна.
БОЛЖДЭ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ГОЁ БОЛНОО ДҮҮ
Овоо доо.ббурхан ивээг
Тус�##�ж бгаа хүмүүсиин буян дэлгэрч явах болтугай
Хамгийн сайхан мэдээ байна. Сэтгэл их хөдөллөө. Баярл�##�аа. Сайхан сэтгэлт хүмүүсдээ
Solongoschyydad bayarlalaa. Manai goo saihni emnelgiihen tag bgaad bsin. Chadvargui setgelgui. Ene zergiin hagalgaand 25 saya tugrug haanaa ch hurehgui bsin ashgui dee
Сайхан мэдээ байна.
Охин хүүхдэд тусламжийн гараа сунган тус�##�ж буй Солонгосын БНСУ-ын Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлэгт баярл�##�аа. Ээжийнх нь насан туршдаа үүрсэн зовлон, шан�##�ыг охинд нь үүрүүлэхгүй гэсэн ариун үйлс тань жинхэнэ буян болох болно оо.
Сайхан мэдээ байна.Охин удахгүй хөөрхөн болж хүссэн сургуульдаа сурч сайхан мэргэжилтэй болноо амжилт хүсье.
bayrlalaa.ajil amidral ni vrgelj oodoo baigee.busdiin toloo gesen setgeliin buyn ni bytsahdaa bum tvmeer delgerch baug
Яамай даа хөөрхий. Би ч 20 к гаас илүү туслаагүй л дээ. Одоо санаа амарлаа
Ашгүй дээ хөөрхий минь баяр хөөртэй болог энэ гэр бүлд аз жарг�##� хүсье
За болждээ.