"Батширээт, Дадал сумдад завьтай аврах бүлэг явуулсан"
Долдугаар сарын сүүлийн 10 хоногт орсон усархаг борооны улмаас Хэнтий аймгийн Батширээт сумын Онон, Эг, Барх, Хурх болон бусад жижиг голууд, Дадал сумын Балж, Агац, Хёрхон, Онон голууд үерлэж, зарим газруудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдаад байна.
Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад, "Зам гүүр засах, шатахууны зардлын дэмжлэг үзүүлэх, завьтай аврах бүлэг ажиллуулах хүсэлтийг удирдлагуудуудын зүгээс аймгийн Онцгой комиссд албан ёсоор хүргүүлсэн.
Үүний дагуу өчигдөр /2024.08.05/ аймгийн Онцгой комиссын 14 дүгээр хурал болж, Дадал, Батширээт сумдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ОБГ-аас Дадал сумуу моторт завьтай аврах бүлэг гаргаж, үер усанд боогдсон иргэдэд тусламж хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахаар шийдвэрлэсэн" гэлээ.
Батширээт сумын Эгийн гол үерлэж хөдөлгөөн хязгаарлагдсантай холбогдуулан яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Онцгой байдлын газраас завьтай авхар бүлгийг 2024.08.03-ны өдрөөс ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар Эгийн голын усны түвшин татарсан тул сумаас баруун тийш “Монгол толгой” гэх газарт ажиллуулж байна
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.