СПОРТ

"FIBA-U18": Азийн аваргад Монгол Улс 12 жилийн дараа оролцоно

Монгол Улсын “U18” насны шигшээ баг 2024 оны есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Йордан Улсын Амман хотод болох ФИБА “U18” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.  

Манай баг 12 жилийн өмнө буюу 2012 онд Монгол Улсад тус тэмцээнийг зохион байгуулж эзэн орны эрхээр оролцож байсан юм. 2024 оны ФИБА “U18” Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16 баг оролцох ба хуваарь нь гарлаа.

Манай баг “А” хэсэгт Австрали, Тайвань, Ливан улсуудын багтай нэг хэсэгт орлоо.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-06 20:31

5x5 юм уу, 3x3 юм уу, 5x5 юм бол 3x3-ын зураг тавих хэрэг юун

Холбоотой мэдээ

Back to top button