Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
“Парис-2024” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг жинд 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдсөн билээ.
Манай тамирчин "C" зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан.
Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан болсон юм.
Энэ амжилтыг үзүүлсний дараа түүний ранк өсжээ. Тодруулбал, ОУХМ Б.Баасанхүү дэлхийн чансааг жиндээ тэргүүлж эхлээд байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг сайн тамирчиндаа баяр хүргэе. Нүүр дүүрэн мишээсэн сайхан Монгол бүсгүйд цаашаа их олон олон амжилт ирнэ дээ
zocnin
ЦУНАДА НАЦИМА БААСАНХҮҮТЭЙ БАРИЛДАХААСАА НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ӨРӨӨНДӨӨ АЙМААР ИХ ЗАЛБИРААД ЯПОНООР НАМАЙГ АВРААЧ ГЭЭД ЗАЛБИРААД УЙЛААД БАЙСЫШТ. БИ ТҮҮНТЭЙ ЯПОН ХЭЛЭЭР НЬ ЯРИЛЦААД ЯАЖААГААН ГЭТЭЛ БИ ЯЛМААР БАЙНА ТА ЯМАР ҮНДЭСТЭН БЭ? ГЭХЭЭР НЬ КУРИЛЫН АРАЛД АМЬДАРДАГ ЯПОН ХҮН ГЭХЭД НАДТАЙ ХАМТ ЗАЛБИРААЧ ГЭХЭЭР НЬ ҮГҮЙ ЧИ ТЭР МОНГОЛЫГ ДИЙЛЭХГҮЙ ГЭХЭД ДАХИАД Л УЙЛСАН УУГ НЬ БОЛ МАНАЙ БААСКА ЯЛАХ БАЙСАН ТЭР ЯПОН ЭМЭГТЭЙ БААСКАКААС ЖИНГЭЭР ИЛҮҮ БАЙСАН ШҮҮ.ТЭГЖ Л НОВШИРСОН МУУ САМУРАЙН УДАМ ЗҮГЭЭРЭЭ БАСКА ОДОО МОНГОЛЫН БААСАНХҮҮ ГЭХЭЭР ДЭЛХИЙ ЧИЧИРЛЭЭ ЭНЭ Л ЧУХАЛ .
Баттүшиг хүүр эхнэрээ дагуулж явахын оронд сэтгэл зүйч хоол зүйчийг нь явуулах байсан.
Bayar xyrgie.
Ymr goe vee:)Bayar hurgie!