Нийгэм мэдээ

Согтуу иргэнийг дайрч, замаас чирч холдуулаад зугатсан жолоочийг илрүүллээ

Зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг илрүүллээ.

Наймдугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутад “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал, тухайн жолооч автомашин жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан иргэн “Г”-ийн дээгүүр давж, улмаар хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2024-08-09 13:01

ЭНЭ ЭЛИЙ БАЛАЙ, ЭРҮҮЛ СОГТУУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ОЛИГТОЙХОН ШИЙТГЭЖ ДАРАА ДАРААГЫН ХҮМҮҮСТ МЭДРҮҮЛЭЭЧ ДЭЭ. ӨЧТӨӨН ОЛОН ХҮҮХЭД, ХӨГШИД, ЖИРИЙН ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨЖ БАЙНАА. ХУУЛЬ НЬ ЧАНГА, БИЕЛЭЛТ НЬ БОДИТ БОЛ ИНГЭЖ ТООХГҮЙ ХҮН ДАЙРЧ АЛААД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. НААД ЖОЛООЧ ЧИНЬ ӨӨРӨӨ БАС СОГТУУ БАЙСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ЯАГААД ХҮН ХЭВТЭЖ БАЙХАД ДЭЭГҮҮР НЬ ГАРЧ БАЙГАА ЮМ БЭ. ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН БОЛ ЯМАР Ч ХҮН ХЭВТЭЖ БАЙВАЛ ТОЙРООД ГАРНА ШҮҮ ДЭЭ. АРААС НЬ ДАЙРЧ АЛАХ ГЭЖ ХӨӨГӨӨД БАЫДАГ "ГАЧУУРТ" -Н ЧИНБАТЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ТЭР ЧИНЬ МӨНГӨӨР СУЛЛАГДАНА. ОДОО УИХ-Н ГИШҮҮН ОХИН НЬ СУЛЛААД АВЧИХНА. БАЯЧУУДЫГ ДУУРАЙЛГҮЙ ЗҮГЭЭР Л ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛАЖ АМЬДАРЦГААЯ, МОНГОЛЧУУДАА.

Холбоотой мэдээ

Back to top button