"Өвдөгний чагтан холбоос нь тасарч, менеск нь урагдсан ч олимпийг зорьсон жаахан дүү минь"
Парис 2024 олимпын чөлөөт бөхийн эмэгтэй -50 кг жингийн хүрэл медалийн төлөө Монголын шигшээ багийн тамирчин, 2022, 2023 оны дэлхийн аваргын мөнгө, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт 22 настай Долгоржавын Отгонжаргал зодоглож, Хятадын 25 настай Жичи Фентэй барилдаж 6-4 харьцаагаар ялагдсан.
Ингээд Д.Отгонжаргал анхны олимпдоо V байр эзэлсэн юм. Түүний эл амжилтын талаар МУГТ О.Насанбурмаа нүүр номдоо сэтгэгдлээ нийтэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, тэрбээр "Бид бүгдээрээ л дүүгээ медаль авчаасай гээд мөн ч их залбирч хүлээж байлаа, гэхдээ болсонгүйдээ!!! Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиослож, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсаныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л зальбирч суулаа. Хаа байгаа зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөсөнийхөө үр дүнд, Анхныхаа Олимп-д оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 3 жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байнаа.
Энэ жил 22-хон настай дүүд минь олон амжилт ирээдүй хүлээж байгаа шүү! Ялагдал болгон сургамж болж, Ялалт бүр нь урам болноо миний дүү! Одоо тэр элдэвлээд, доромжлоод байгаа хүмүүс хандаад хэдэн үг хэлмээр байна! Бид нар элдэвлэж, шүүмжилж, доромжилж байхаар нийтээрээ монголынхоо олон сайхан тамирчидаа дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөх жижиг ч болтугай тус хийгээд, яадахдаа нэг өдрийн бэлтгэлийг нүдээрээ үзмээр байна!
Жишээ нь, жилдээ ганцхан удаа, 4 жилдээ ганцхан удаа болдог Олимп, Дэлхийн аварга ТV-р үзчихээд амжилт гаргавал тултал магтаад, хожигдвол муулдаг жишиг олон жил тогтлоо. Өнгөцхөн хараад дүгнэлт их хийж байна! Отгоо дүү минь 1 өвдөгнийх нь чагтан холбоос тасарсан, нөгөө өвдөг нь менескны урагдалтай байгаа, 2,3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ Олимпыг зорьсон. Даанч санасандаа хүрсэнгүй ээ
Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй. Ядахдаа эрүүл байх чухал байна! Дэлхийн 3 медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүргэ. Манай чөлөөт тэгтлээ овоож оцоотлоо олон байр, унах унаагаар шагнуулаад байдаггүй. Шагнал, ёндоо өгөөд байдаг тэмцээн ч бараг байхгүй! Хахаж цадатлаа баяжсан тамирчин бол байхгүй! Олон дэлхийн медальтан амьдралын баталгаа битгий хэл, гаргасан амжилтаа ч үнэлүүлж, энгэрээ ч цоолуулж чадалгүй хөлстэй зааландаа ноцолдсоор л байгаа! Цөөхөн хэдэн спортод дуртай дэмжигчид, компаний удирдлагууд маань зарим тамирчдыг, сэтгэл зүрхээрээ дэмжиж, спонсорлодог.
Сүүлд Чөлөөт бөхийн холбоо маань шинэчлэгдээд нүдэнд харагдахуйц олон өөрчлөлт гарч, олон жил бугшсан хэл ам жоохон тасарч, шударга ёс тогтож байгаа нь саашаалтай! Гүй ээ тэгээд хүн гэдэг чинь урмын амьтан, ганц сайхан үг хэлээд, бэлтгэл хийж байгаа газар нь очоод ганц хроп ус, ганцхан амино витамин дөхүүлж өгөөд, дэмждэг шүү хичээгээрэй, энэ алдаан дээрээ жоохон ажиллаарай гээд хэлэхэд юу нь болохгүй гэж!
Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл сольмоор байна. Монгол улсад олон улсын стандартын дагуу баригдсан төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна!! Нэмж хэлэхэд чөлөөтийн 9 тамирчнаас дөнгөж 2 нь тэмцээнээ өндөрлүүллээ! Ахиад 7 асаалттай танк байгаа шүү манайхаан" гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
❤️????????
zass akt av
Өвдөгний чагтан холбоос тасарсан гэж худлаа шаахаа хэзээ болих вэ чагтан холбоос нь тасарсан бол барилдах бүү хэл явж чадахгүй гэдгийг захын хүн гадарлана шүү
Emcluuleed ywj bsn gn shud
Хөөрхөн барилдчихдаг хурдан ш�##�амгай охин бна Өндөр амжилт хүсьe.Олимпийн аварга болтугай.
Эрүүл мэнд чух�##� шүү өөрийгөө сайн бодож байгаарай. Жингийн цуваа явж л байг, жингэр нохой хуцаж л байг. Хөлс хүч маш их гаргадаг тамирчиддаа амжилт хүсье.
Үүнээс гадна дотроо хор ихтэй Орхоныгоо хорлосон дэндүү муухай. Одоо гадаадын гайгүй орныг төлөөлөх хэрэгтэй.
Тийм хүнд гэмтэлтэй байсан юм бол яв�##�гүй үлдээд эмчилгээ хийлгэх байсан юм биш үү. Дараа нь ингэж ш�##�таг тоочдогоо болих хэрэгтэй.
Амжилт амжилт амжилт. Дэмжиж бна.
Мундаг тамирчин юм аа . Гэхдээ эд нар өөрсдийнхөө төлөө, өөрслийнхөө чадамжид тулгуурлаж тамирчин болсон шүү дээ. Бид хүчээр дургүй байхад нь эх орноо бод гэж бөх болгоогүй. Эмч хуульч сувилагч багш барилгачин зөндөө сонголт байхад өөрийнх нь чадах юм нь энэ байсан болоод л энэ замыг сонгосон шдээ. Бидэнд мед�##�ь авч өгөх өргүй, �##�багүй. Эдний үеийн зөндөө з�##�уучууд дөнгөж сургуулиа төгсөөд ажил дээр гараад лизингд ч хүрч амжаагүй түрээсийн байраар амьдарч байгаа шдээ. Бид өмнөхөө болгооп урд хормойгоороо ард хормойгоо нөхөөд лизинг үр хүүхэд ажил гээд хумсан чинээ ц�##�ингаасаа татвар төлөөд гоншгонолгүй амьдраад л байна шдээ.
Тэгээд олимпд гэмтэл бэртэлтэй хүнийг яагаад явуулдаг юм бэ? Амжилт гарна гэж яаж бодож чадаж байнаа?
Гэмтэл, бэртэлтэй хүнийг олимпд явуулсан нь буруу шдээ. Эрүүл чадвартай тамирчин явуулж болоогүй л юм байхдаа.
Гавьяат Насанбурмаа тамирчин дүүгээ хайрласан зүрх сэтгэлийн үгээ дэлгэжээ. Хэн буруутгах билээ. Тамирчны зовлонг тамирчин эгч нь хамгийн сайнаар ойлгож байгаа нь сайн хэрэг. Өөр хэн ч ойлгох билээ.
Энэ хорвоо дээр зовлонгүй юм гэж байх биш дээ.
Барилдана гэдэг бол �##��##�цаж дуу�####�г гладатор биш.
Мед�##�иас илүү биеэ бодож гамнах нь чух�##� байлгүй яахав. Аз байв�##� мед�##�ь олдож магадгүй , бие олдохгүй шүү.