Нийгэм мэдээ
Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд дуусна
Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар үргэлжилж байна. Бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдаж байна. Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй. Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
Мөн та бүхэн 7011-9498, 7577-9498 утсаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.