"Өнгөрсөн сард скүүтэр, суррон дугуйнаас бэртсэн 178 хүн тусламж авсан"
Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхэний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа юм.
Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.
Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт:
- 2022 онд нийт 96,
- 2023 онд нийт 229,
- 2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.
Иймд скүүтэр болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naad scuuteree horiglo pizddaaaa
Аврах хантааз өмсөхгүй тэнэг �########�аа нар шүү. Хэлэхлээр наадхаар чинь яахийн өмсөхгүй тухгуй гэж солиорно. Шивбэл араас чинь явахгүй шүү гэхлээр гөлөг болно. Зөрүүдлээд живбэл хохь нь өөрийх нь сонголт
Цахилгаан дугуйтай замын голоор давхиж байгаа хүүхдүүдийг хориглож болдоггүй юмуу?
Явган хүний замаар тайван явж чадахаа байлаа Төрөл бүрийн техник унасан хүүхэд голцуу з�##�уу хүмүүс их хурдтай явж явган өндөр настан биднийг даырч �##�чих гээд байна Төр засаг анхаарч арга хэмжээ аваач дээ Гудамжаар тайван явмаар байна
Eneegiin nehtseld horigloh heregtei