СПОРТ
“Парис 2024”: МУГТ М.Анхцэцэг өнөөдөр олимпын дэвжээнд эх орноо төлөөлнө

Хүн төрөлхтөний эв нэгдэл “Парис 2024” зуны олимпын наадам маргааш буюу наймдугаар сарын 11-ний өдөр өндөрлөнө. Өнөөдөр манай улсаас таван тамирчин тэмцээндээ оролцох бөгөөд хүндийг өргөлтийн -81 кг-ын жинд МУГТ М.Анхцэцэг эх орноо төлөөлнө. Тэрбээр орой 22 цагаас өргөх ба түүний жинд 13 тамирчин өрсөлдөх аж
Түүний тухай бид юу мэдэх вэ
- Хүндийг өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг Улаанбаатар хотын уугуул.
- М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.
- Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын хүндийг өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр АНУ-д Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийг спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. Тодруулбал, М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийг өргөгчдийн баярын өдөр” гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан юм.
- М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.
- Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгширсөн байна одоо зодог тайл