СПОРТ
Волейбол: Манай баг Зүүн Азийн аваргын эхний тоглолтоо маргааш хийнэ
Хонг Конг улсад наймдугаар сарын 13-18-ны хооронд зохион байгуулагдах "Зүүн азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон билээ.
Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын багууд оролцоно. Тэд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд манай шигшээ баг тэмцээний "А" хэсэгт БНСУ, Хонг-Конг , БНАСАУ-ын багуудтай багтаад байна.
Тэмцээн маргааш эхэлнэ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.