СПОРТ

The MongolZ баг 16 мянган доллар хожлоо

ХБНГУ-ын Кёлн хотод зохион байгуулагдаж буй "Intel Extreme Masters2024” нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээний дөрөв дэх цувралд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж байна. Уг тэмцээнд Ази тивийн чансааг тэргүүлэгч Монгол Улсын “The MongolZ” баг өрсөлдлөө.

Тэд нийт дөрвөн тоглолт хийснээс,

Турк улсын “Eternal Fire”, Австралийн чансааг тэргүүлж буй “FlyQuest” багуудыг буулган авч дараа нь Португал улсын “SAW” багтай учраа таарч ялагдал хүлээсэн юм. Үүнийхээ дараа “The MongolZ” Бразилын “paiN Gaming” багтай тоглож хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү тэд 9-12 дугаар байранд орж 16,000 ам долларыг хожсон юм.

Б.ДАГВАДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАЯР ХҮРГЭЕ ХӨӨРХӨН ЮМАА ТЭНЭГ ТАМИРЧДААС ИЛҮҮ МОНГОЛЧУУДАА БАЯРЛУУЛЖ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button