Путин Украиныг Курскт халдсаныхаа төлөө зохих хариугаа амсана гэжээ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Украины зэвсэгт хүчин ОХУ-ын хилийг давж Курск мужид довтолгоо эхлүүлсэн юм.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2024.08.12/ анхны удаа мэдэгдэл хийж, цэргүүд нь Орос дотор байлдаж байгааг баталсан.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин өмнөд хил рүү довтолсноороо ОХУ-ын тогтвортой байдлыг нураах гэж оролдож байна хэмээн зохих хариу арга хэмжээ авна гэжээ.
Тэрбээр телевизийн уулзалтын үеэр “Украины зэвсэгт хүчний хохирол эрс нэмэгдэж байна. Тэр дундаа манай хил рүү нэвтэрч орж ирсэн цэргүүд болон хамгийн сайн бэлтгэгдсэн цэргийн ангиуд нь хохирол амсаж байгаа. Дайсан мэдээж зохих хариугаа амсана” хэмээсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдэл хийхдээ Курскт цэргийн нэмэлт хүч илгээсэн гэсэн юм.
Харин Украины армийн командлагч Олександр Сирский цэргүүд нь Курск мужийн мянга гаруй км квадрат газар нутгийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн.
Курскийн амбан захирагч Алексей Смирнов Путинд мэдээлэл өгөхдөө Украины цэргүүд хилээс 12 км гүн, 40 км өргөн газар нутагт орж ирж 28 суурийн газрыг эзэлсэн гэжээ.
Смирновын хэлснээр 12 энгийн иргэн байлдаанд амь үрэгдэж, 121 мянган хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Албаныхан нийтдээ 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос орон, Та өөрөө Украйнд түрэмгийлэн х�##�даж цуст дайн өдүүлснийхөө төлөө хүн төрөлхтний өмнө хариуц лага хүлээх ёстой биздээ !!!
Бусдын хэрэг яахав өөрийгөө хичээ
РЕИХСТАГИЙН ОРОЙД ОРОСЫН ТУГИЙГ МАНДУУЛСАН ШИГ УКРИАНЧУУД КРЕМЛИЙН ОРОЙД ТУГАА ХАТГАХ ЭХЛЭЛЭЭ ТАВЬСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА.КУРСКИЙН ОРЧИМ БОЛ ОРОСУУДЫН ХУВЬД МАШ ЧУХАЛ ТҮШИЦ ГАЗАР ЭНД ФАШИЗМЫН 3000 ТАНКИЙГ АРМИТАЙ НЬ НУГАСАЛЖ ДЭЛХИЙН 2 Р ДАЙНЫ ҮНДСЭН ЭРГЭЛТ ОРОСУУДАД АШИГТАЙ ЭРГЭСЭН ТЭР ҮЕИЙГ ЖҮЖИГЧИН ЧИ САНАХАД ИЛҮҮДЭХГҮЙ.ЭЭДЭЭ ЭВГҮЙ ДЭЭ ОРОСУУД НЭГ УУРЛАХААРАА БҮХЭЛ БҮТЭН ЖИЛ УУРЛАДАГ ГЭСЭЭН.ОДОО ТА НАРЫГ МИНЬ ЭЛС ШАВХАЙТАЙ ХУТГАЖ ЯС АРЬС ЦУС ГУРВАА ТАРААЛГАЖ ДЭЭ.МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА СӨРӨГ ЦОХИЛТ НЬ МАШ ХҮЧТЭЙ БУУНА ДАА ЭНЭ ЦОХИЛТ УГСРАА УГСРААГААР ЧААЖ ТА НАР ЖИНХЭНЭ ТӨМСНИЙ ХАЛЬС БОЛОХООР БОЛЛОО БАЯРТАЙ УКРИАНЧУУДАА ХАМГИЙН ГОЛ НЬ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ .
dain yorin hereggui zuil gedegiig bugd medne.endees bid mash ih surgamj abah heregtei. gehdee d2r dainii daraa mash olon oron tushaar togtnoson. huten dain duusahad mon 30 garui tusgaar togtnoson baidag. manai huvid horsh 2 oronoosoo mashid bolgoomjtoi tednii geo bodlogotoi terselddehgui tentsvertei bodlogo yavuulj toviig sahihan bidend olziitei.huchirheg gurenuud dergedee huchirheg horshtei baihiig husdeggui.iim uchraas 2bol hariyandaa avdag esvel bufer buyu halh busiig uusgej tedniig ooroosoo haraat bailgahiig husdeg. yag ene bodlogo ukrain deer yavagdsan.uunii jishee bol orosiin taliig barimlagch yanakovich songuuliar zasgiin erhee aldsanaas hoish ene zorchil ehelsen tuuhtei busadin bol zugeer shaltag. belarussiin yorinhiilegch lukashenko songuuliar sorog huchindee zasagiin erhee aldval oros belorusiin hoorond zorchil uusne ene bol tashaagui unen shuu uuniig geo politek gene