СПОРТ

Монголчууд олон улсын Роботын тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Наймдугаар сарын 8-наас 11-ний хооронд, Бээжин хотод болсон “Robot Challenge 2024” Олон Улсын Роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчид, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, гурван өдрийн турш өрсөлдсөн, дээд зэрэглэлийн тэмцээн болох “Robot Challenge 2024” наадамд Монголын баг ахин хүчтэй өрсөлдөгчийн нэгээр шалгарлаа.

Өнгөрсөн жил буюу “Robot Challenge 2023” наадамд, Монголын баг хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, чансаагаараа гуравдугаар байрт шалгарч байв. Энэ удаагийн нэгдсэн дүнг зохион байгуулагчид хараахан нийтлээгүй байна.

Онцлоход, гурав дахь өдрийн төгсгөлд, робот хөл бөмбөгийн төрлийн шөвгийн дөрөвт Монголын дөрвөн баг үлдэн, медалийн төлөө хоорондоо өрсөлдөж, бусад улсын оролцогчдыг гайхшруулав.

Өөрсдийн хүсэл сонирхлын дагуу хувийн зардлаар, Бээжин хотыг зорин ирж, олон улсын тэмцээнд оролцон, өндөр амжилт үзүүлж яваа баг тамирчид болон алс хэтийн бодлогоор уг салбарт хүчин зүтгэж яваа багш дасгалжуулагч нарт улам их амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-16 17:19

Хүүхэд з�##�уусынхаа техник уран сэтгэлгээгээр бахархаад баршгүй. Үүн дээр нь дөрөөлөөд цахим үйлдвэрлэлийг нэн даруй хөгжүүлвэл дийлдэхгүй бат�##�гаатай улс болнодоо...

Зочин
Зочин
2024-08-16 21:31

Гайх�##�тай уха�##�аг хүүхдүүдээрээ бахархаад барахгүй нь, манай ирээдүй

Зочин
Зочин
2024-08-17 06:18

Myndag bnaa

Zochin
Zochin
2024-08-17 13:58

Ulam ih amjilt gargana gedegt itgeltei bn
Amjilt amjilt bas dahin amjilt !!!

Зочин
Зочин
2024-08-18 07:51

Улсыг удирдагчид нь идэхээ бодохоос ийм эдлэлүүдийг дэмжихгүйй

Холбоотой мэдээ

Back to top button