Найман жилд нэг тохиох “цэнхэр” супер сар өнөөдөр гарна

Өнөө шөнө “цэнхэр” супер сар гарах юм. “Цэнхэр” сар гэх нэршил бол өнгөтэй холбоотой биш.
Сонирхолтой нь “цэнхэр” сар нь хоёр өөр төрлийн утгатай аж. НАСА-гийн мэдээлснээр эхний утга нь дөрвөн тэргэл сар гарах улирлын гурав дахь бүтэн сарыг цэнхэр гэж нэрийддэг байна.
Харин хоёр дахь утга нь анхны утгыг буруу ойлгосноос үүсжээ. Хуанлийн нэг сарын хугацаанд гарсан хоёр дахь тэргэл сарыг мөн цэнхэр сар гэдэг юм. Тэгэхээр улирлын болон хуанлийн цэнхэр сар гэж байдаг болж таарлаа.
Харин сар дэлхийд ойртон ирж болох хамгийн ойрхон зайныхаа 90 хувьд хүрсэн бол супер сар гэж нэрлэдэг байна.
Энэ жил өнөөдрөөс гадна есдүгээр сарын 17, аравдугаар сарын 17, арван нэгдүгээр сарын 15-нд супер сар гарна.
Өнөөдөр гарах “цэнхэр” супер сар нь улирлын цэнхэр сар. Дараагийн улирлын супер сар нь найман жилийн дараа гарах юм.
Эх сурвалж: Space.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ymr goyiin waaaw❤️❤️
Тийм бхаа, их том сар бсан. Өглөө 5 цагт шар өнгөтэй тэргэл сар үүр цайт�##� бсаар бсан.