Улс төрийн мэдээ

E-Mongolia системийн зарим үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлнэ

“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/ нь төрийн 86 байгууллагын 1,251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлж буй.

Улмаар засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байгаа.

Өчигдөр /2024.08.22/ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.

Эндээс онцлоход,

  • Орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх
  • Зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах
  • E-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт сайд анхааран ажиллана гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button