Нийгэм мэдээ

Л.Хосбаяр: Эрүүл мэндийн байгууллагуудын чанарыг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн дарга П.Эрхэмбулган нар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв”-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм. 

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус төв нь нийт дөрвөн алба, 72 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатайг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хэлж байв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү, нүүрний урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах төлөвлөгөөг нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран гаргаж, цаашид хамтран ажиллах шаардлагатай. Шүд, эрүү, нүүрний эрүүл мэнд тэр дундаа амны хөндийн ариун цэвэр эрүүл байхын үндэс. Мөн цаашид эрүүл мэндийнбайгууллагуудын үйлчилгээ, чанар хүртээмжийг үе шаттайгаар сайжруулна” гэдгийг онцоллоо. 

Б.НОМТ



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button