"Замчдад зам арчлалтын нэмэгдэл олгоно"
Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний эрчимжилт ихсэж байгаа нь замын арчилгаа үйлчилгээг богино хугацаанд тогтмол хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна.
Энэ хэрээр замын засвар үйлчилгээг хариуцдаг замчдын ажлын ачаалал нэмэгдэж байгаа учраас замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал тулгарч байсныг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэлээ.
Өнгөрсөн хаврын замын даргын үзлэгээр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн замчдын ажилтай газар дээр нь танилцаад замчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
УБТЗ-ын Замын аж ахуйн алба болон Төлөвлөлт, эдийн засгийн алба уг асуудлыг судалж үзээд замын тухайн хэсгийн ачаа тээврийн хэмжээтэй уялдуулан замчдад нэмэгдэл олгох журмыг боловсруулсныг 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх тухай УБТЗ-ын даргын тушаал гарлаа. Энэ журмаар замчдын цалин хөлс 150,000-350,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн улс орнууд төмөр замын дэрийг техник хэрэгсэл ашилаж механикжсан байдлаа сольж байхад манайх улаан гараараа ноцолдож байх юм? Ц�##�ин нэмээд яах юм? Тэр нэмэгдэл чинь замчидын эрүүл мэндийг хамга�##�ах юм уу? Замчидын ихэнх нь нурууний суулттай, бөөрний өвчтэй болж байна. Замчиддаа орчин үеийн багаж төхөарөмж авч өгөөч Хэрлэн даргаа. Замчидаараа �##�ийн болго боолын хөдөлмөр хийлгэх юм вэ? Танайх мөнгөтэй ш дээ. Таны доор байгаа хурган дарга нар чинь орчин үеийн багаж төхөөрөмж авх мөнгийг нь завшаад байгаа юм биш үү? Танайд олон “Батдөл” бий дээ.