Өдөрт 20-30 тонн мах ачиж, буулгадаг эмэгтэй: Зургаан хүүхдээ хоолонд нь хүргэхийн тулд юунаас ч шантрахгүй
Нэмэлт мэдээлэл: Уг сурвалжилгыг нийтлэгдсний дараа уншигч, үзэгчид, иргэд тухайн айлд тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан тул бид холбогдох мэдээллийг хүргэж байна.
Данс /Хаан банк/: 5816084706
Эзэмшигч: Насанжаргалын Тунгалаг
Холбоо барих: 80690118, 99844982
“Боорцогтой л бол болчихдог юм даа энэ хэд маань” хэмээн бүсгүй инээмсэглэв. Тэр 34 настай, зургаан хүүхэдтэй. Грушик буюу ачигч хийдэг. Ингэхдээ 15 настай том хүүгээ сургуулиас нь гаргаад хамт ажилладаг. Хичээл сургуулийн бэлтгэл ажил айл бүрт оволзсон энэ өдрүүдэд тэдний амьдрал хэрхэж байгааг сурвалжилснаа хүргэе.
СХД-ийн 32 дугаар хорооны Эмээлт хэсэг. Бойны хэмээх тодотголтой өргөн гудамжаар уруудсаар уул өөд гарах хэсэг рүү хөтлөгдөв. Бартаатай бас сэг зэм, махны хаягдал зэргийн таагүй үнэр дундуур явсаар гудамж руу ороход хашаагүй задгай хэсэгт эднийх төвхнөжээ. Гадаа нь угаалгын машин ажиллаж, усны сав, явган сандал, хүүхдийн тоглоом бололтой зүйлс ихтэй.
Залуухан эмэгтэй инээмсэглэн угтаж, таван ханатай гэрт орооч гэж уриалав. Зүүн хатавчнаас дээхнэ бага насны гурван хүүхэд нэг утас дундаа үзнэ. Харин арваад насны бор охин ээжийнхээ араар нуугдасхийн биднийг ажиглана.
Зорин ирсэн айл маань Эмээлтэд баруун аймгийн нэгэн сумаас нүүж ирээд 6 жилийг ардаа орхижээ. Хүүхдийн мөнгөө барьцаалж дэлгүүрээс зээл авна. Буухаар нь өгчхөөд ахиад л нөгөө зээл үргэлжилнэ. Ажил олдохгүй амьдрал хэцүү байсан учраас хот бараадсан, тэгсэн нь ч оносон, болж л байна гэж бүсгүй яриагаа эхэллээ.
Н уг нь долоон хүүхэдтэй ч 11 настай охиноо нутгийн айлдаа өргүүлчихсэн. Одоо 5 настай хүү, 6 настай охин, 9 настай хүү, 12 настай охин, 14, 15 настай хүү гээд долуулаа амьдардаг. 14 настай хүүгээ хөдөө эмээ, өвөө нь рүү нь явуулж, өөрөө 15 настай хүүтэйгээ мах ачиж, буулгадаг. Харин ар гэрийн ажил, гурван дүүгээ 12 настай охин бүрэн хариуцдаг гэнэ.
Том хүүгээ сургуульд суулгая гэж ятгах ч “Яаж та ганцаараа хүнд ажил хийхэв. Би дэм болно” гэсээр ээж нь ч хүлээн зөвшөөрч дахин сургуулийн талаар тэд ярилцахаа больжээ. 12 настай охин жүдогоор хичээллэдэг. Гэхдээ дүү нараа зөөх, нүүрс усаа базаах, ах, ээж хоёртоо хоол цай бэлдэж тавих гээд наснаасаа хэтийдсэн ажил үүрэгтэй тул секцээ нэлээд тасалдаг гэнэ.
Охин энэ зун 9 настай дүүтэйгээ хурдан морьтой айлд эрэгтэй нь унаачаар, өөрөө морь хөлслөгчөөр ажиллаад хоёр гурав хоногийн өмнө гэртээ ирээд байгаа нь энэ аж.
Ээжийнхээ араас булталзах охин гэнэт ам нээж “Өвөл би тэр айл руу дахиад явж ажиллана шүү. Дүүг авч явахгүй ээ. Гар, хөл нь хөлдчихнө” гэлээ. Цалинтай ирсэн, тэрүүгээрээ хичээлийнхээ хэдэн юмыг авсан аж. Харин бүсгүй ноднин хоёр багыгаа 24 цэцэрлэгт өгөх гээд баахан юм бэлдэж өгчхөөд нэг ч явуулаагүй. Тэр бэлдсэн зүйл эргээд олдох болов уу хэмээн хаа хамаагүй зүйл асуугаад бас инээв.
Бид хэсэг зуур ярилцлаа.
-Хүү минь яаж таныг ганцааранг нь явуулахав гээд дагаад гардаг-
-Эмэгтэй хүн ачигч хийх тэр тусмаа мах ачиж, буулгах амаргүй ажил байх даа?
-Гайгүй дээ. Эмээлт чинь арчаагүй хүн л хоосон хонодог газар. Өдөрт 20-30 тонн, хүйтний улиралд 60-80 тонн мах ачна. Надад энд хийгээгүй ажил байхгүй. Үйлдвэр, бойгоос эхлээд юм бүхнийг л хийж үзлээ. Явж, явж энэ грушик нь хамаагүй дээр юм. Үйлдвэрт ажиллахаар цагт баригдана, хүүхдүүдийн асуудал гараад хагас өдөр чөлөө авахаар нөгөө 100 цаасныхаа талыг хасчихна. Хэцүү юм билээ. Харин ачигч хийдэг болсноос хойш хэдэн хүүхдээ хоосон хонуулахгүй, дааруулахгүй болоод л байна. Анх намайг мах ачих гээд очиход эрчүүд бараг л басч байсан. Одоо бол бүгд л урам хайрладаг болсон. 30 кг жинтэй гулууз, үхрийн хаа, гуяыг сээр нуруутай нь эрчүүдтэй зэрэгцээд л аччихдаг. Энд мах ачдаг ганц эмэгтэй нь би байхаа. Зургаан хүүхдээ хоолонд нь хүргэхийн тулд юунаас ч шантрахгүй ээ.
-Хүү нь хамт л ажиллаад явах уу?
-Тэгнэ. Хүүдээ би “Дүү нараа хараад байж бай. Би та нарыг хоосон хонуулахгүй” гэхээр “Яаж таныг ганцааранг нь явуулахав дээ” гээд хамт гардаг. Одоо юм ч хэлэхээ больсон. Хоёр хүний гар чинь шал өөр. Энэ гэрийг манайх сарын 150 мянгаар гурван жил түрээслээд, хүүтэйгээ ажиллаж мөнгө хурааж байгаад 1,5 саяар худалдаад авчихсан. Одоо ээж, хүү хоёр өөрсдийн гэсэн газар юмуу хашааны мөнгөтэй болох зорилготой л ажиллаж байна.
-Мөнгө хурааж чадаж байна уу?
-Одоохондоо бол худлаа байна. Өвөл ажил ихсэхээр болох байхаа. Өдрийн олсон мөнгө хоол хүнсэндээ таардаг. Манай эд нар чинь боорцог л байвал болчихно. Бас мах сайн иднэ. 25 кг-тай гурил, хонины мах 15 хонодог. Бөөрөнхийлсөн жижиг мах авбал мөнгө тэсэхгүй. Ногоо, амтлагч энэ тэр ерөөсөө авдаггүй. Мах, гурилаар л болчихдог. Хөдөөг бодвол хоолоо олоод идчих газар юм даа. Би Эмээлтийг их ээлтэй газар гэж боддог. Анх энд ирэхэд бага маань уяуулдаг, ой гарантай жаахан байсан. Тэгээд л ажил хийж хоолоо залгуулах гээд хэдэн ч цагаар хамаагүй хаяад л явна. Бие биенээ хараад хөөрхийс минь байж байдаг. Түрүү жилийн их цаснаар хоёр бага маань бараг хоёулхнаа өвөлжчихсөн. Ах эгч нар нь хичээлдээ яваад, би хүүтэйгээ ажилдаа яваад энэ хоёр үлддэг байсан. Яг үнэндээ мөнгө хураана гэж алгаа, эгчээ. Энэ хэдийгээ л хоолтой байлгая гэж боддог.
-Хувцас хунар, түлээ нүүрс гээд ахуйн зардлуудаа хэрхэн зохицуулж байна?
-Хүүхдүүддээ шинэ хувцас бараг авдаггүй. Хүний хүүхдийн хуучин хувцсаар болгочихдог. Өвөл нүүрс түлээний үе эхэлчихээр хоол нь хомсдоод эхэлнэ. Хоолны мөнгө нь тийшээ гүйчхэж байгаа байхгүй юу. Хүмүүсийн хэл ам юу гэж хэлэх ёстой хамаагүй, хэдэн хүүхдээ л хоолтой байлгавал болоо гэж боддог хүн дээ би.
-Задгай хашаагүй газар энэ жаахнуудыг үлдээгээд явахад бас хэцүү л юм. Битүүлчихвэл тийм ээ?
-Энэ газар анх нэг ах танайх мөнгөө цувуулж өгөөд авч болно шүү гээд буулгасан. Тэгээд байж байтал өнгөрсөн хавраас өөр нэг эзэн бас гараад ирсэн. Тиймээс одоо хүүтэйгээ ажиллаж байгаад нэг газар эсвэл хашаатай болохсон гэж бодож байна. Түрээсийн гэрээ өөрийн болгосон юм чинь газар юмуу хашаатай болж дөнгөнө байхаа.
-Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ өвөл дотогшоо /хот руу / орох бодолтой. Гэрээ түрээслүүлчхээд нийтийн байранд суугаад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулдаг юмуу. Би яахав ээ, хүүтэйгээ унаа машин дамжаад ирээд ажлаа хийчихнэ. Муу охин минь хүйтэнд автобус хүлээж хүлээж нэг юм ирээд энэ хоёртоо гал түлж өгчхөөд буцаад дүүгээ авах гээд явдаг юм. Тэгээд харанхуйд ирээд хоол хийгээд шөнө бас намайг хүлээгээд суучихна. Ингээд өглөө нь ахиад үүрээр гараад явдаг. Заримдаа ээжийнхээ хийх бүх ажлыг хийж явааг нь харахаар охиноо өрөвддөг юм. Энэ жил нийтийн байранд суучихвал арай дээр өвөлжих болов уу.
Бусдаар ч нэг их асуудал алга даа. Бурхан бүрэн бүтэн хэдэн хүүхэд заяалаа. Гэдэс цатгалан хүн болгоод өсгөчихвөл тэгээд болно доо. Бурхны авралаар манай энэ хэд ханиаж, өвдөж барих нь тун ховор. Гадаа цас орж байхад хөл нүцгэн гүйж явдаг гэсэн. Намайг байхгүйд манай энэ хорооныхон ирээд галыг нь түлж өгөөд туслаад явсан байдаг.
Хөндлөнгөөс харахад түүний амьдрал асуудал, бэрхшээлтэй мэт ч өөрөө туйлын өгөөмөр, дүүрэн сэтгэлтэй хүн аж. Хоолтой л бол болно доо гээд инээмсэглэх тэрбээр 14 жилийн өмнө хүүхдүүдийнхээ аавтай гэрлэсэн. Гэвч нөхөр нь архины хамааралтай болоод уджээ. Хааяа нэг гэртээ ирэх ч хэд хоноод хаашаа ч юм алга болж хэдэн сар сурагггүй болчихдог. Н “Заяа тавилан нь мэдэх бизээ, хэдэн хүүхдээ яая гэж байж тэр хүнтэй зууралдах бодол надад байдаггүй” гэж эрсхэн хэллээ. Хааяа нэг ирэхээр нь дагуулж ажиллаад мөнгийг нь авч амьдралдаа зарцуулдаг. Гэхдээ сүүлийн үед ирэх нь бүр холджээ.
Бид тэднийхээс гарлаа. Гэрийг тойроод хог ургамал ихтэй. Тав, зургаан эгч дүүс тэр дундуур тоохгүй л хөл нүцгэн гүйлдэнэ. Ачигч хийдэг том хүү нь өнөөдрийн ажил хойшилсон тул хот орохоор явжээ. Нуруу нь өвдөөд байгаа, нэг бүс аваад өгөөч гээд байгаа. Эсвэл мөнгөгүй болчихно, эсвэл амжихгүй юм гээд инээв.
Бүсгүйн үе үе ийн инээд алдах нь өөдрөг, байгаадаа сэтгэл хангалуун, сэтгэлийн хаттай гэмээр ч өмнөхөөсөө амьдралын нөхцөл нь арай дээрдсэний илрэл юм болов уу гэж бодов. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа бэлтгэж охид цэцэгс мэт хөөрхөнөөр, хөвгүүд хүсч мөрөөдсөнөө авахуулж санаа нь амраад ирдэг дээ, 9 сарын 1-нд. Харин тэд шинэ хувцас өмсөж үзээгүй гэхээр гунигтай ч ээжтэйгээ элэг бүтэн, гэдэс дүүрэн амьдарч байгаад нь бас талархмаар...
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий дээ, эмэгтэй хүнд арай л хүнд байна даа, нас з�##�уувтар болхоор мах ачиж буулгаж ажиллаад одоохондор болж байгаа биздээ.энэ ахадсан хөдөлмөр л дөө, яваандаа нуруу хөл гар нь өвдөж эхлэх вий дээ.ахуй амьдр�##�ын нөхцлөөс ш�##�тга�##�даг өвчин эмгэгтэй болхгүйн бат�##�гаа байхгүй. Тэвчээртэй , ажилсаг тулдаа хүүхдүүдийнхээ төлөө уйгагүй зүтгэж бна даа, хөөрхий дээ. Ийм ээжүүд , эмэгтэйчүүдэд ядаж гэрээ бариад суучих газрыг нь олгох хэрэгтэй. Тэр байтугай хөдөө орон нутгаас өчнөөн иргэд нүүж ирээд байдаг, тэр болгонд газар өгдөггүй ч энэ ээжид бол өгөх л хэрэгтэй.
Байгаадаа сэтгэл ханаад инээмсэглэж бгаа юм бишээ. Тэр инээдний цаана бөөн гуниг нулимс зангирч бдаг юм. Хэцүү бна шүү гээд х�##�ьт бодох төдийд мэлмэрчих гээд бдаг болохоор тэнэг юм шиг инээмсэглээд л болохгүй байсан Болно доо гээд инээдэг. Зовж бна гээд уйлж гуних юм бол үрс минь дагаад гуниглачихна гэж бодоод л Дотроо уйлж гаднаа инээсэн олон2 ээжийн нэг бна даа хөөрхий минь.
Tgd
Энд эцэг гэгч �########� хаачив.ш�##� тэнэг хүүхэн бна.хүүхдүүд өрөвдөлтэй.хандив цуглуулаад байртай болгох юм бишүү.яахав дээ 5н х�##�тар төгрөг яадын
Ийм хүмүүст туслах юмсан . Гуйлга гуйсангүй хүүхэд харах хүнгүй гээд гэртэй сууж элдэв ш�##�таг тоочсонгүй . Амьдр�##�ын төлөө хүнд хүчир ажил хийгээд явж байгаа хүнтйг нэг хашаатай болчихвол �##�захгүй юм бна даа .
Энэ айлд чадах чинээгээрээ бүгд тус�##�ъя. Хэдэн хүүхэд нь шинэ хувцас өмсөөд сургуульдаа очиг ээ. Дансыг нь өгөөч.
Нэмэлт мэдээлэл: Уг сурв�##�жилгыг нийтлэгдсний дараа уншигч, үзэгчид, иргэд тухайн айлд тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан тул бид холбогдох мэдээллийг хүргэж байна.
Данс /Хаан банк/: 5816084706
Эзэмшигч: Насанжарг�##�ын Тунг�##�аг
Холбоо барих: 80690118, 99844982
Dajgui tsewerhen ail bna iim bval bolj bgan hire ugaahgui zawaard bdag humuus zunduu bna
Niislel duurgees ene hund ydahdaa gazriin olgoochee yasan arilsan dotortoi tor zasag ve onoo hunleg ardchilsan niigem haana baina aaa
Олон хүүхэдтэй �##�дарт эхчүүдийн амьдр�##� ийм л байна өрөвдөлтэй оркууд.
Яагаад коммеэнт устгахд бна аа
Зовсон монгол жаргана, золбин нохой зоолно. Энгэж өссөн хүүхдүүд хүний доор ордоггүй. Мундаг ээж иум даа. Одоохон хүүхдүүд чинь том болоод чамайг байдаг хэрээрээ жаргаанаа. Хорвоогийн амьдр�##� ийм ялгаатай байх гэж дээ. Туслах сэтгэлтэй тэр хүн яасан сайхан хүний үр вэ.
Эцэг гэх хүмүүс нь орхиод явчихсан ийм амтл�##�тай ганц бие ээжүүд зөндөө2
Ядахдаа хуучин хувцсаа ч болов өгөхсөн,хөөрхий дөө
Төр нь ийм иргэдээ олж үйлчлээсэй тэр хүүхдүүдийн аав гээч хүнэнцэр үүрэг хариуцлага гэж юу байдгийг ч мэдэхгүй хүн м�##� бноо �##�бадан хөдөлмөр хийлгэж ц�##�инг нь хүүхдүүдэд нь өгдөг болоосой
Үнэндээ маш тэнэг хүн байна ямар ч төлөвлөлт байхгүй хүүхэд зовооч байгаа авгай байна
Тэгж хэлэхээр хүмүүс барж иднэ ш дээ хүүхэд хүнстэйгээ ирдэг чамд ямар хамаатай юм гээдл , хуучин цагт бол сургууль соел үнэгүй яаж ийгээд амьрдаг байсан бай одоо зах зээлийн үед амьдраад 30 жил болж байхад урд үеийн сэтгэхүй с�##�ахгүй шүү
Харин тийм. Хүүхдээ зовоосон сэжигийн оркууд.
Суэдагыэжжы2
Арчаагүй архичин болно гэдэг ёстой үйлийн лай байдаг юм билээ!!! Энэ болоод урд насны үйлийн үрээр архичин, хүнд өвчинтэй зэрэг таагүй юм олон болдог!!!
Ард түмэн минь дэмжье. Монгол ирээдүй шүү дээ.
Gedsiig ni ulsguhgui l bol boloo gesen setgehuigeer setgej huuhed toruulhee bolimoor yumaa
Харин тийм нийгэм солигдоод 30 жил болж байхад соц үеээс өөр болмоор юм
Хашаа байшингийн хандив эхлэх юмсан
Хүүгээ хайрлаарай, мөнгө олж хоолтой з�##�гахаасаа эс нуруу бөөрний асууд�##�тай хүүхэд болчихвол түүнээсээ эс юм бно, өргөн ганц бүс аваад өгөөч, хүүхэд гаргахаа боль, хүүхдийн эрх зөрчигдөж бна
Эвий дээ .ямар муухай эр хүн бэ амьдр�##�аа хамт босгоно гэж гэр бүл болдоггүй юм уу ачааны хүнд үүрүүлээд �##�га болчихдог.Гэхдээ гэр орон хайчиж цэвэрхэн юм бнаа.амьдр�##� төлөө зүтгэдэг бололтой
..МУУХАЙ Ч АМЬДРАЛ ЮМ ДАА..
Хүнд л байна даа. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж байгаа эхэд баярлах хэрэгтэй. Яаж ч хичээгээд амьдр�##� нь хүнд байна. Нийтээрээ туслах юм бол амархан босно доо.
Энэ хүнд бүгдээрээ туслах юмсан. БИД хэрэгтэй хэрэггүй бохь чихэр энд мөнгө үрээд л явж бдаг. Тэр мөнгөө хандивлахад овоо хэдэн төг бно шүү. Энэ хүнтэй хорогдох утас дансыг нь тавьчихв�##� хандив өгөх хүн олон бга шүү
Jinhene tuslah hun chini ene bna daa
Ерөөсөө эрүүл саруул хүмүүст туслах хэрэггүй
Баоай хүн хүний хүүхэд гаргасан тэнэг хүүхэн
Хамаа юу
Хөөрхий дөө. Яасан ч сайхан сэтгэлтэй, гуниггүй эмэгтэйв дээ. Хоолтой л бол болно доо гээд инээж л суудаг, уужуухан дотортой хүн юм даа.амьдр�##� нэг янзаараа баых бишдээ, цаг өнгөрөх бүр хүүхдүүд нь өсч өндийж, нэг л мэдэхэд хэнээс ч доргүй, сайхан болцгооно доо. Утас нь баыгаа бол, хүүхдүүднд нь хуучин хувцаснаасаа ч болов өгөх юм сан, хөөрхий үрсэдэд нь. Охиных нь тухай уншаад бүр өрөвдөөд..., хөөрхий дөө, хүн гэгч хатуу хөтүү амьдр�##� аас л ихийг ухаарч, зөв хүн болдог юм даа, сайн хүн болоорой хүүхдүүд минь. Сайн саыхныг хүсье. Холбоо барив�##�96869311 шүү.
Амьдр�##� үзээгүй нусан чавхнууд доор их хуц�##�даж байна аа. Хүний хорвоод үзэх ёстой бол үзэх юмаа туулаад л явдаг. Хөл �##�даж болохгүй. Амьдр�##� ухаар�##� бэлэглэнэ. Ухаарч чадв�##� зөв хүн болно.
СОЦ үеийн 24-н цэцэрлэг маш хэрэгтэй цэцэрлэг шүү. Гэвч сонсох нь ээ ээж аав нь хоёулаа байдаг жирийн айлын хүүхдүүд яваад байлээ.