Сүүлийн 30 жилд ₮2.5 их наядын үнэт цаас арилжаалжээ
“Монголын Хөрөнгийн бирж” ХК, МҮЦАЭХ хамтран үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрийг тохиолдуулж биржийн 7286 дахь арилжааг эхлүүлэх "Цан цохих” ёслол зохион байгууллаа.
Сүүлийн 30 орчим жилд Монголын Хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт дөрвөн тэрбум ширхэг үнэт цаасыг 2.5 их наяд төгрөгөөр худалдаалсан.
Тодруулбал үнийн дүнгийн 68 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Тайлант хугацаанд,
- 3.9 тэрбум ширхэг хувьцаа 1.7 их наяд төгрөгөөр арилжаалагдсан
- Мөн 4.7 сая ширхэг компанийн бонд 476.5 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан идэвхтэй байлаа.
1995 оны наймдугаар сарын 28-ны өдөр иргэд өөрсдийн өмч хувьчлалын цэнхэр тасалбараар худалдан авсан хувьцаагаа бэлэн мөнгөөр арилжаалсан буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны эхэлж байсан юм. Үүнээс гадна Монголын Хөрөнгийн биржийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болгон зохион байгуулж байжээ.
Хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар “Монгол эд импекс” ХК-ийн 100 ширхэг хувьцааг “Санар” брокерын пүүсийн харилцагч худалдах захиалга өгч, “Мэргэн санаа” брокерын пүүс худалдан авснаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнийг Монголын Хөрөнгийн бирж онцоллоо.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.