Нийгэм мэдээ
Богд ууланд бямба гарагаас хор цацах тул алхах, самар жимс идэхгүй байхыг анхаарууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаад Хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг /онгоц/-оор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аяллын жимээр аялж зугаалдаг алхагчид та бүхнийг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 16-ны өдрүүдэд ууланд аялж алхахгүй байх, Богд уулаас түүсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Хортон шавж устгалын хорны нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЗӨВ ШҮҮ БОГД УУЛАА АВАРЦГААЯА АМЬТДАД НӨЛӨӨЛӨХ ҮҮ? ГАХАЙ ГӨРӨӨС ЧОНО ҮНЭГ БУГА БУЛГА СУУСАР НАР ҮХЧИХГҮЙ БИЗ АНХААРНА БИЗ.