НҮБ-ын шинжээчийн баг "Тэрбум мод" хөтөлбөрийн явцыг шалгана
Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн тайлангийн хоёрдугаар тоймыг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хорооноос боловсруулах зорилгоор олон улсын шинжээчийн баг есдүгээр сарын 17-27 өдрүүдэд манай улсад ажиллаж байна гэж Ойн газраас мэдээлэв.
Дээрх тайлангийн Ойн тогтвортой менежментийн тухай 13-р бүлгийг боловсруулж буй Эдрю Инглис зөвлөхтэй баг өнөөдрийн байдлаар Дундговь аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, ахицтай танилцаж байгаа аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байгааг . Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан билээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.