Нийгэм мэдээ

Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав гэж хэн бэ

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдөр /2024.08.30/ таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын алтан медаль хүртэж, бахархам амжилт гаргалаа.

Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний  алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.

Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан.  Тэрбээр 2023 онд Мексик Улсын Веракруз хотод болсон пара таэквондогийн ДАШТ-ий 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн.

Мөн Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алт, Серби Улсын Белград хотод 2024 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Австрали Улсын  Брисбан хотод 2023 онд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль авч байв. Франц Улсын Парис хотод 2023 онд болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексик Улсын Белград хотод 2023 онд гран при тэмцээнээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод 2023 онд болсон гран при тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж байв.

Ташрамд дурдахад, манай улсад анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр "Парис-2024 Паралимп"-ын наадмыг Централ телевиз болон PSN хамтран шууд дамжуулна.

Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллана.

Паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч "Нэткапитал" санхүүгийн групп, "Netpay" аппликейшн Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-30 08:51

Баяр хүргэе. ямар сайхан мэдээ вэ

Зочин
Зочин
2024-08-30 08:57

Монгол бүсгүйчүүд дайчин шүү баяр хүргэе

Ложик
Ложик
2024-08-30 09:16

Параолимдод оролцож байгаа манай бусад тамирчдаас хэд хэдэн хүн �##�т авах байх. Харин олимпоос ганц мөнгөн мед�##�ьтай ирсэн.
3 сая хүнээс шигшигдэж орсон 34 хүнээс ганц мөнгө, харин 69 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнээс шигшигдэж орсон 12 хүнээс �##�т төрлөө цаашдаа хэд ч төрнө. Энэ нэг юм хэлээд байна. Монголд амь бөхтэйгээр нүүрлэсэн танил т�##�, арын ха�##�га, хээл хахууль үнэртээд байна.
Эрүүл иргэд Улсын шигшээд багтахын тулд нуль арын ха�##�га. Чадвартай сайн тамирчид арын ха�##�гагүйгээс шигшээд нь багтаж чаддаггүй, хөрөнгө мөнгөгүйгээс олон улсын тэмцээн ур�##�даанд орж чаддаггүй. Иймээс арын ха�##�га, хээл хахуулиар явсан хэд нь амжилт гаргадаггүй.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс я�##�тчгүй тодорч гарч ирж байж тэмцээн ур�##�даанд явдаг юм аа.

иргэн
иргэн
2024-08-30 10:39

ҮНЭХЭЭР ГОЁ МЭДЭЭ ЁСТОЙ БАЯРАЛЛАА ОЛИМПООС ГАНЦХАН МӨНГӨН МЕДАЛЬ АВЧ ГОНСОЙЛГОСОН МОНГОЛЧУУДАА ЭНЭ ОХИН ДАХИН НЭГ БАЯРЛУУЛЛАА ОДОО ЭНЭ ОХИНЫГ ТӨР АНХААРАЛДАА АВААЧ ТЭНЭГ МУНАГ БӨХЧҮҮДДЭЭ БАЙР МАШИН ӨГЧ БАЙХААР ЭНЭ ОХИНЫ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЭРЭЙ ГУЙЖ БАЙНА.ҮНДЭСНИЙ БААТАРЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭЖ АВААРАЙ ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМТЭЙ ТОСОЦГООЁ УРАМ ХАЙРЛАЯ МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ТАМГАЛЛАА МУНДАГ ТАМИРЧИНДАА БАЯР ХҮРГЭЕ ЧИ ЧАДЛАА ЭНЭ ОХИНЫГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААЬ ЭЭЖИД НЬ БАЯРАЛЛАА ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АЛТАН ГАДАС ЧИНГИСИЙН ОДОН ӨГӨӨРЭЙ ДЭМЖИНЭ ШҮҮ

Зочин
Зочин
2024-08-30 10:55

Гайха-лтай!

Зочин
Зочин
2024-08-30 13:41

Төр засаг анхаар�##�даа авна гэдэгт итгэж байна аа.
Мянга чадвартай мянга авьяастай байлаа гээд тусгай хэрэгцээт иргэд хүлээн зөвшөөрөгдөх тун хэцүү шүү дээ.

Зочин
Зочин
2024-08-30 17:16

Ёстой бахарх�##� гэж энэ дээ

Зочин
Зочин
2024-08-30 18:30

САЙХАН МЭДЭЭ...БАЯР ХҮРГЭЕ....УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button