Нийгэм мэдээ
Жүдо бөхийн Азийн аваргын хоёр дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Өмнөд Солонгосын Мүнгёнг хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр хөвгүүдийн -73 кг-ын жинд өрсөлдсөн Баянзүрх дүүрэг “Женко” клубийн тамирчин О.Хүслэн мөнгөн медаль, охидын 63 кг-ын жинд өрсөлдсөн “Монголын жүдо академи”-ийн тамирчин Х.Ариунтунгалаг хүрэл медаль, 70 кгын жинд өрсөлдсөн “Хангарьд, Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Э.Буян-Өлзий алтан медаль тус тус хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.