СПОРТ

Дэлхийн аваргаас 6 алтан медаль хүртсэн Ц.Раднаад хүндэтгэл үзүүлнэ

Өдгөө 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож зургаан алтан медаль хүртсэн билээ. Тодруулбал тэрбээр 100, 200, 400, 800, 1500 метрийн зайд болон гурвын харайлтын төрөлд түрүүлсэн юм.

Тэгвэл түүнийг өнөөдөр Биеийн тамир спортын улсын хороо хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Түүний хувьд 90, 95 насандаа мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавиад буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөлмөрийн баатар цолоо арай харамлахгүй бизээ

Зочин
Зочин

Төрөөс мөнгөн шагнал өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button