НИЙГЭМ

Паралимп биш олимпод ийм амжилт гаргасан бол Монголчууд төв талбайдаа дуулалдах байлаа

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны ХХXIII олимпын наадам 16 хоногийн турш үргэлжилж, өндөрлөсөн. Монгол Улсаас энэ олимпод 32 тамирчин буудлага, байт харваа, бокс, дугуй, чөлөөт бөх, марафон, хүндийг өргөлт, жүдо, усанд сэлэлт гэсэн спортын 10 төрлөөр хүч сорьсон юм.

Тус наадмаас манай улс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Монгол Улсын цор ганц энэ медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  2024 оны тив, дэлхийн аварга Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү эх орондоо авч ирсэн. Монголчууд түүнийг медалийн болзол хангасан мөчөөс эхлэн улс орон даяар шуугин баярлаж, сэтгэгдлээ илэрхийлж, байр, машин, адуу, бэлэн мөнгө зэргээр шагнаж байв.

Харин дөрөв хоногийн өмнө эхэлсэн паралимпын наадмаас манай улс одоогийн байдлаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байгаа. Гэсэн ч бид харьцангуй нам гүм байгаа байдал анзаарагдаж байна. Үүнийг өөрөөр тамирчдадаа ялгаатай хандаж, үнэлж буй хэлбэр гэж харж болох. Хэрэв бид манай улсын гурван тамирчин паралимп биш олимпоос хоёр хоног дараалан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол магад төв талбайдаа цугларч дуулалдах байлаа. Үгүй юм гэхэд гудамж, талбай, нийтийн унаа, олны хөлийн газарт гол ярианы сэдэв болох байсан нь дамжиггүй.

Паралимпод булчингийн хүч чангарсан эсвэл суларч хатангиршсан, хөдөлгөөний хүрээ дутмаг, үе мөчний тайралттай, хоёр хөлийн урт богинын зөрүүтэй, одой буюу өсөлтийн гажигтай, төв мэдрэлийн тогтолцоо алдагдсан, хөдөлгөөн өөрчлөгдөх хам шинжтэй, тархины саажилттай, харааны бэрхшээлтэй, оюуны хомсдолтой тамирчид оролцдог.

Ингээд харвал тэд тэвчихийн ихийг тэвчиж, өндрөөс ч өндрийг давж тэнд хүрсэн гэдэг илэрхий. Энэ үгээр бусад "энгийн" тамирчдын хичээл зүтгэлийг үгүйсгэж буй хэрэг биш. Харин наад зах нь тэдний амжилтыг тэгш харж, дээш үнэлдэггүй юм гэхэд дордуулж доош унагадаггүй байх иргэдийн хувь ухамсар, хандлага үгүйлэгдэж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
58 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 2, 2024 12:07

цаагуур нь ялласан, ийм согог дотроос төрсөн болохоор олимпийн тамирчидтай адилгүй гэдгийг бататгасан ивсэн шинжт эй муухай нийтлэл вэ

Шууд гарчгаасаа ХБИ-г доромжилж тарааж байна.
Шууд гарчгаасаа ХБИ-г доромжилж тарааж байна.
9 сар 2, 2024 15:19
Reply to  Зочин

Гарчгаас нь харахад маш эвгүй байна.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 13:43
Reply to  Зочин

chi neeh uran tsetsen ym bichih geed yadaj dee chaavas

Зөв бодол
Зөв бодол
9 сар 2, 2024 12:16

Гарчиг нь юуг илэрхийлэв?! Уг нь адилхан л олимп гэж хүлээж авч тамирчдаараа бахархаж баярлаж сууна.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 12:18

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсдээ ялгаваргүй хандая гэдэг агуулгатай нийтлэл байх шиг байна. Харамс�##�тай нь одой, оюуны хомсдол зэргээр ялгаварласан, мэдрэмжгүй үг хэллэг ашигласан нь нийтлэлийнхээ санааг унагаачихжээ.

Last edited 9 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
9 сар 2, 2024 12:24

Harin aimar yalgaatai handaj bna hogiin

ИРГЭН
ИРГЭН
9 сар 2, 2024 13:03

Монголчууд угаасаа Хөгийн хандлагатай болцон Ард түмэн ш дээ,,

Jargalsaikhan
Jargalsaikhan
9 сар 2, 2024 14:25

Параолимпод д�##�баагаа мандуулсан тамирчид илүү их тэсвэр хатуужилтай бэрх бүхнийг даван туулж амжилт гаргасан нь монголчууд бидний хайр татам бахарх�##� байлаа.
Онцгой хүмүүс онцгойрч чадлаа.
Баяр хүргэе.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 14:32

Ямар муухай агуулгатай нийтлэл вэ. Параолимпод амжилт гаргасан тамирчдаараа монголчууд бахархаж байгаа ат�##� яагаад ийм сонин гадуурхсан шинжтэй нийтлэл бичнэ вэ...

Зочиняя
Зочиняя
9 сар 2, 2024 21:54
Reply to  Зочин

Тийм маш муухай нийтлэл байнө.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 14:53

Ийм муухай байж болохгүй шүү дээ өвчин зовлон чинь хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ энэ хүмүүс ямар төрөхдөө сонгож төрсөн биш дээ энэ муу сайн их хурлын гишүүд дарганцарууд өөрсдийгөө цэцэг навчнаас төрсөн мэт аяглах юм даа эд нарт ч гэсэн асууд�##� их бага байж л байгаа хүн хүнээрээ байх шиг сайхан юм хаана байна

Зочин
Зочин
9 сар 2, 2024 14:57

Ард түмнийг дотор нь хаг�##�ан бутаргах гэсэн үндсэн хууль зөрчсөн төрийн эсрэг санаатай нийтлэл бичсэн байна шүү дээ нөгөө тагнуул энэ тэр нь хаа байгаа юм бээ эсвэл харахгүй хараагүй сууж байна уу

Зочин
Зочин
9 сар 2, 2024 15:15

Урьд нь телевизээр монголд дэлгэрэнгүй үзүүлдэггүй байсан ямар их тэвчээртэй байна зорилго байна ш дээ бие биенээ хайрламаар зөвхөн үр хүүхэд хамаатан садан гэж явцуурах бус гудманд хүртэл тус�##�ж баймаар

Параолимпын амжилтыг ингэж доромжилж болохгүй.
Параолимпын амжилтыг ингэж доромжилж болохгүй.
9 сар 2, 2024 15:18

Ямар бүдүүлэг байна ? Улсаа гуай. Үндсэн хуулиа зөрчиж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын амжилтыг хуга доош нь чихэж доромжилж байна. Ингэж болохгүй.

Irgen
Irgen
9 сар 2, 2024 15:44

Odoo tegj dalchiganahguee

Зочин
Зочин
9 сар 2, 2024 15:59

ERUUL HUMUUSEES ILUU IH TESVER TEVCHEER HUDULMUR GARGADAG N TODORHOI TIIMEES ERUUL HUMUUSEES ILUU IHEER HUNDLEH ESTOI. DAANCH UHER MONGOLCHUUD IIM HUMUUSIIG HAIRLADAGGUI M#LUUD DAA

Зочин
Зочин
9 сар 2, 2024 15:59

Юунд ингэж бичээ вэ! Дуулмаар байгаа бол найз нөхдөө ури�##�аад тэр Сүхээ ахын т�##�бай орооч дээ! Хэн ч хориогүй шд ээ!????????????

Зочин
Зочин
9 сар 2, 2024 16:03

odoonii setguulchid hetsuu hetsuu garchigaa ch zuv songoj chadahgui

Спортын зүтгэлтэн
Спортын зүтгэлтэн
9 сар 2, 2024 16:06

Олимпийн их наадмаам хоншоортой аавын хүү ээжийн охин мед�##�ь авдаг юм.!!!!! Пар�##�имптэй харьцуулшгүй шүү эргүүнүүд минь!!!! Гэхдээ улсаас өгдөг шагн�##� урамшуул�##� Пара нь илүү авдаг

С.Батпүрэв
С.Батпүрэв
9 сар 2, 2024 16:23

Баяр хүргэе.Энэ тамирчидийн хичээл зүтгэлийг бишрэн хүндэтгэе

Зочин
Зочин
9 сар 2, 2024 16:38

Дутуу л бодож байна даа ард түмэн харин ч хамгийн их баярлаж дэмжиж байна даа

Зочин
Зочин
9 сар 2, 2024 16:43

Vnen shvv

Зочин
Зочин
9 сар 2, 2024 17:15

Бидний хүнийг дээр доор гэж ялгаварлан үздэг долигонуур занг л ил гаргаж бна даа. Харин энэ хүмүүс бол тэвчээрийн туйл, илүү их чармайлт гаргадаг шүү.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 17:26

төр засаг иим гавъяатнуудыг бодлогоор дэмжих хэрэгтэй

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
9 сар 2, 2024 17:42

Угаасаа монголчууд гэдэг чинь оюун ухаант хүмүүс биш болсон. Тархины тура�##�тай хүн сүрэг.

Иргэн
Иргэн
9 сар 2, 2024 18:17

Ер нь хэн ч харсан ойлгомжтой тэс өөр гүйцэтгэлтэй олип шүү дээ!!! Харин ч соёлт хүн төрлөхтөн хожуу ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулаж тусгайлан Олимпийн наадам зохин байгуулсан гавъяатай юм!!! Их Олип бол хүн гэдэг амьтанаас гарч болох бүх боломжийг шаарддаг !!!

Зочин
Зочин
9 сар 2, 2024 19:23

Пар�##�имп шүү дээ

Зочин
Зочин
9 сар 2, 2024 19:27

Уул н эсрэгээрэй баймаар юм.

Баянхонгор аймаг Баян Өндөр сумын малчин Батцоодол
Баянхонгор аймаг Баян Өндөр сумын малчин Батцоодол
9 сар 2, 2024 20:26

Энэ амжилт гаргасан тамирчдаа адил тэгш үнэлэх байх гэж төр засгаа харж сууна Их сэтгэлийн тэнхээтэй эрч хүчтэй байлаа манай тамирчид эрүүл хүн гаргаж чадаагүй амжилт гаргасан та бүгдийг биширч байна Агуу байлаа Урт удаан насийг ерөөе

Спортын хорхойтон
Спортын хорхойтон
9 сар 2, 2024 20:34

Пар�##�имфийн тамирчид олимпийн тамирчин адил түвшинд байх хэрэгтэй дээ.Үндсэн хуулиа дээдлэх нь зөв байх шүү.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 20:57

Ийм хачин сэдэвтэй нийтлэл бичихээ болиоч ээ.Тамирчин л бол тамирчин танай сайт харин ялгаварлан гадуураж буй мэтээр нийтэд түгээж байна.Нийт ард иргэд олимпыг үзэж нийт тамирчдадаараа бахархаж байгаа.Бичиж чадахгүй бол сайтаа хаав�##� таарна.

Алтай
Алтай
9 сар 2, 2024 21:09

Мэдэхгүй юм да бүр их баяртай байгаа ш дэ. Олимпын тамирчид маань хамаг урмыг нь унагасан бол пара олимпын тамирчид гял�##�заж тэднийг ичээлгэж байгаа да хэмээн сэтгэж байхад энэ админ сэтгүүлч ямар аймаар муухай сэтгэж бичээ вэ хэнд хандаад байгаа юм бол до хөөрхий бүр хорчин юм бичих юм

Нооноо
Нооноо
9 сар 2, 2024 21:11

Гарчиг чинь зохимжгүй байна. Хэдийгээр эрүүлээсээ хөгжил дутмаг гэлээ сэтгэлийн их зориг тэвчээр гаргаж эрүүлээсээ ч илүү байсныг нь зүй ёсоор үнэлэх ёстой. Урамын хуг�##�ахаар ууцыг нь хуг�##� гэдэг үгтэй юм шүү. Энгийн бас санаанд оромгүй зүйлээс агуу бүтээл төрдөгийг бүү март. Мед�##�ь авсан тамирчид эгэл агаад энгүй �##�дартнууд шүү.

Зочин
Зочин
9 сар 2, 2024 21:22

Hugjiliin berhsheeltei huniig alt avaad irj baihad arai shdee garchig chin

Зочин иргэн
Зочин иргэн
9 сар 2, 2024 21:44

Пар�##�импод амжилт гарган �##�т мөнгөн мед�##�ь авсан тамирчдаа монголчууд т�##�архан хүлээн авч, амжилтыг нь чих тавин сонсож бгаа шүү. Хэвлэл мэдээлэл ч мөн сайн түгээж мэдээлж бна. Олимпын тамирчдаас ч илүү хайрлаж, дэмжиж бна. Тэд бол үнэхээр эр зоригтнууд. Сэтгэлийн маш их хүч тэвчээртэй юм. Монгол хүний хатуужил тэвчээр, сэтгэлийн хатыг харуулж чадаж бгаа пар�##�импын тамирчиддаа баяр хүргэе!!!

Зочин
Зочин
9 сар 2, 2024 22:00

Төв т�##�байдаа чам шиг м�##�нууд дуулж, улс төрчид ардуур нь хулгайгаа хийнэ. Мед�##� авах авахгүй хэнд хамаатай юм бэ �########�.

Зочинз
Зочинз
9 сар 2, 2024 22:10

Ийм юм бичиж бдаг. Бид баярлаад л ярилцаад л,бахдаад л бгаа шүү

Сайнжаргал
Сайнжаргал
9 сар 2, 2024 22:53

Юу гээд хуцаад байгаа юм бэ зуны олимпоос эрүүл хүн мед�##�ь авч чадахгүй байн харин параа олимпоос 3 мед�##�ь авлаа дээ энэ бол маш том амжилт биш гэж үү
Параа олимп гэсэн дэлхийн олимп биш гэж үү Монголын ард түмэн нүдээ сайн нээ

Зочин
Зочин
9 сар 3, 2024 04:16

Энэ ялгаварлан үздэг үзэл бодол бол цэвэр өнөөгийн төр засагтай шууд холбоотой шүү!!! Учир нь хоёр олимпийн хоорондын ялгаа оролцож байгаа тамирчид боллн үйл ажилгааг яг олимп явагдаж байгаа шиг олон нийтийн бүх суваг Fes-р гэсэн сурт�##�чилсан таниулах хүртээмжтэй ажлыг явуулахгүй байна!!???????????? Бүх юм ха�##�ттай битүү байгаа нь төр засгийн карманд орсон телевиз сэтгүүлч сурв�##�жлагч нар буруу үйлдэл нь их нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй дээ!!!????????????

Монгол хүн
Монгол хүн
9 сар 3, 2024 06:06

Харинч ёстой бүүр илүү дуул�##�дах ёстой бишүү битгий ингэж тэнэгтэж байгаач хөгжилийн бэрхшээлгүй та нарын авч чадаагүйг энэ хүмүүс авчаад байнашдээ одоо тэгээд юу гэж бодож байнадаа

Зочин
Зочин
9 сар 3, 2024 06:09

Монголчууд бид. Ийм хөгийн зантай гэдэг нь үнэн

Зочин
Зочин
9 сар 3, 2024 07:17

Нийтлэлийн уг санаа нь зөв зүйл хөндсөн боловч гарчиг нь гутаагаад хаячихаж.....Уг нь бол, шигшээ багынхан мед�##�ь авб�##� т�##�бай дээр цуглардаг, пар�##�импийнхэн мед�##�ь хүртвэл т�##�бай дээр цуглахгүй тож үзэхгүй дорд үзэж ялгаварлаж байна гэсэн утгаар л бичсэн юм байна л даа...Уг санаа нь пар�##�импийн тамирчидаа л өмөөрсөн юм байна л даа, даанч гарчигаа тэнэг өгчихсөн байна......

Одод
Одод
9 сар 3, 2024 09:25

Энэ хүмүүс чинь жир хүнээс илүү бие сэтгэлийн бэрхшээлтэй тулж тэмцэж оролцдог юм..энгийн тамирчид з�##�уу насны хүч,бэлтгэлээр оролцдог..

Зочин
Зочин
9 сар 3, 2024 09:50

Юү гээд тэнэгтээд байга юм параолимпын тамирчид хүн биш үү харин тэр хүмүүс биднээс илүү эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байна илүү их хүндэтгэлтэй угтах ёстой шүү

Зочин
Зочин
9 сар 3, 2024 14:18

Ямар ялгаа байна дуугаа дуулаач би даанч хөдөө байна

Зочин
Зочин
9 сар 3, 2024 14:19

Юуч гсн үг юм ???? Пара олимпын тамирчид бас хүн ш дээ

Зочин
Зочин
9 сар 3, 2024 15:03

Тэднээс илүү тэвчээр гаргасан тамирчид шүү

Зочин
Зочин
9 сар 3, 2024 15:52

Монголын ард түмэн бүгдээрээ баярлаж бна

Зочин
Зочин
9 сар 3, 2024 17:33

Энэ мэт сайтууд жоохон бодож тунгааж бж асууд�##� байдаг юм бол зөв илэрхийлж гаргаж бичмээр юм. Хянаж ш�##�гадаг хүн бдаггүй хэн дуртай нь биччихдэг юм шиг л сонин сонин өнгө аястай хүн болгон уншаад янз бүр ойлгохоор юм тавих юм

Ором
Ором
9 сар 3, 2024 18:16

Олимпийн их наадам Пар�##�имп хоёр чинь өдөр шөнө шиг ялгаатай шүү Үнэнгээрээ байх хэрэгтэй Дэлхийд ч тийм л байдаг

Пүүжээ
Пүүжээ
9 сар 3, 2024 19:17

Б�##�айраад байгаарай эргүү дагз!

Зочин
Зочин
9 сар 3, 2024 20:19

Юу гээд хуцаад бгаа новш вэ.эрхтэн бүтэн ч сэтгэлийн хоосролтой гуйлгачин амьдр�##�тай чам шиг новш зүгээр чигчии хуруунд нь ч хүрэхгүй зүгээр өт хорхой гэдгээ мэдэж ав.ьэгээд насан туршдаа хэлсэн үгэндээ харамсах болно шүү

Зочин
Зочин
9 сар 3, 2024 20:53

Монголчууд ялгаварлан гадуурх�##�т их шүү дээ жаахан бэрхшээлтэй бол хүн биш болчихоод байгаа яс юман дээрээ бэрхшээлтэй хүмүүс нь өөрсдөөс нь чадвартай байдаг

Холбоотой мэдээ

Back to top button