Нийгэм мэдээ
"Сэлбэ голоос олдсон хоёр цогцос орон гэргүй хүмүүсийнх болох нь тогтоогдсон"
Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэхтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар "Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөх ажил 2024 оны зургаадугаар сарын сүүлээс эхэлсэн.
Одоогоор хэн болох нь тогтоогдохгүй хоёр хүний цогцос Сэлбэ голын лаг хагшаас дотроос олдсон. Түүнчлэн адуу мал, нохой, муурын маш олон сэг зэм гарсан" гэв.
Сэлбэ голоос олдсон хоёр хүний цогцсын талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус голоос олдсон гэх хоёр цогцос өнгөрөгч долоодугаар сард олдсон. Тухайн үедээ хэн болохыг нь шалган тогтоосон. Шалгалтын үр дүнд, өмнө нь эрэн сурвалжлагдаж байгаагүй, орон гэргүй хүмүүсийн цогцос болохыг тогтоосон" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.