Паралимпын дээд амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээ энэ сарын 8-нд өргөнө
Паралимпын наадам эхлээд зургаа хонож байна. Энэ хугацаанд манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд буй. Өнөөдөр пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино.
Харин тав хоногийн дараа буюу есдүгээр сарын 8-нд "Токио 2020" паралимпын наадмын аварга Энхбаярын Содномпилжээ өргөнө. Түүний хувьд дөрвөн жилийн өмнө пауэрлифтингийн 107 кг-д хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлсэн юм.
Эргэн санавал, тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Улмаар Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь тодорхой болсон.
Харин сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ингээд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга болж, арын тамирчнаасаа найман кг илүү өргөж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag tamirchind amjilt husiyee, hos altan medalitai bolooroi gej eruuyee
Амжилт хүсье! Эх орондоо дахин мед�##�ь авчирах болтугай!