Нийгэм мэдээ
"Онон голд осолдсон хүүг 10 хоног хайж байна"
"Онон" голд живсэн таван настай хүүг арав дахь өдрөө эрэн хайж байна.
Өнгөрсөн сарын 26-нд Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаанд тоглож байгаад живсэн таван настай хүүг найм дахь өдрөө эрэн хайж байна. Эрлийн явцын талаар ОБЕГ-аас тодруулахад, "Уржигдар /2024.09.02/ нэмэлт баг гарган ажиллаж эхэлсэн. Гурав хоног эрлээ үргэлжлүүлээд, зогсооно" гэлээ.
Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.