Нийгэм мэдээ

Лангуун дээрх барааны үнэ кассынхаас зөрвөл "Facebook"-дээ нийтлэх бус ШӨХТГ-т мэдэгд

Хэрэв лангуун дээрх барааны үнэ кассынхаас зөрвөл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, Тухайн дэлгүүрээс зөрүү мөнгийг, мөн нэмэлт бонус авч болдгийг та мэдэх үү.

Бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлуудын нэг бол яах аргагүй бараа бүтээгдэхүүний үнэ. Лангуун дээрх үнийг сайтар харж авсан ч касс дээр очоод бичүүлэх үед өөр үнэтэй байх нь бий. Заримдаа олон бараа авах үедээ нэг бүрийн үнийг тулгаж харахгүйгээр кассад бичүүлчхээд гэртээ очоод баримтаа харахад зөрүүтэй байсныг мэдэх нь ч бий. Бид дээрх асуудлыг тодруулахаар ШӨХТГ-тай холбогдлоо.

-Лангуун дээрх барааны үнэ кассынхаас зөрөх тохиолдлын талаар?

-Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн барааны лангуун дахь үнэ кассынхаас зөрөх тохиолдол өмнөх жилүүдэд олон тохиолдож байсан. Манай байгууллага удаа дараалан хяналт шалгалтыг хийж ажилласан. Улмаар энэ он гарснаас хойш тухайн асуудлын талаарх дуудлага хэрэглэгчийн төвд ирээгүй байна.

-Хэрэв тухайн дэлгүүрт лангуу кассын үнийн зөрчил илэрвэл хэрхэн шийдэж байна. Мөн хэрэглэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Хэрэв сүлжээ дэлгүүрүүдийн бараанд лангуу кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүү мөнгийг, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцна. Бид энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-05 10:02

Над новшийн хулгайч нар чин үнээ тавьдаггүйшдээ үнэ асуухаар хялав ц�##�ав гд ярвайсан хулгайч нар хэлэхгүйшд ялангуяа жижиг 8 нэрийн дэлгүүр нэртэй хулгайч нар сайн хашраат�##� нь торго

Иргэн
Иргэн
2024-09-05 10:14

ШӨХТГазар ажлаа хийхгүй юмаа. Нэг дэлгүүрт 2 өөр үнэ байдаг.

Зочин
Зочин
2024-09-05 10:27

Та нар 5 саяар торгохоо больчихсон ? Хэлэхээр касс нь чимээгүй зогсохоос асуудлаа шийдэж өгдөггүй. Чимээгүй зогсож хүнээ гаргах бодлого баримт�##�даг. Уг нь өөрөө дараагийн хүндээ үйлчлэхийн тулд даргаа дуудаад уулзуулаад учрыг нь олуулж болно.

Зочин
Зочин
2024-09-05 10:28

2өөр үнэ зэрэгцүүлээд тавьчихсан бдаг �##�ь нь яг үнээ зөв үнэ нь юм бол гээд бараг л таавар таах дайны л юм болдог доо

Зочин
Зочин
2024-09-05 10:54

Buh gazaruud tiim hudlaa unetai bdag esvel 2 une tavisan ali ni yum be gehr kassan dr unshuuld une ee medne geseg hariult ugd udaj bna

Irgen
Irgen
2024-09-05 14:31

Ter gazar cnin uursudu ywaad ter delguuree shalgaj ywah estoi bj de ard tumeneer ajilaa hiilgej suuna gej yu bsn yum be tamine arai dendvv yumaa tamine tsalingaa awch bj ajilaa sn hij bldaa

Зочин
Зочин
2024-09-05 16:32

ШӨХТГ татан буугдаагүй бил үү?

Холбоотой мэдээ

Back to top button