Н.Урин: Сексцагаанбогд бид хоёрын маргааны хамгийн хурцадмал байдлыг хөндлөнгөөс бичжээ. Би ичиж, балмагдаж байна
Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоод буй дуучин Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг хүний биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Тодруулбал, түүний эмэгтэй хүнд гар хүрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, улмаар хэргийг шалгах үйл ажиллагаа эхэлсэн байна. Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Б.Гантулгад өмнө нь ийм төрлийн хэргийн бүртгэл үүсэж байгаагүй, бид одоо хянан, шалгах үйл ажиллагааны хүсэлтийг прокурор луу илгээсэн байна" гэсэн юм.
Тэгвэл Б.Гантулгийн найз бүсгүй буюу Н.Урин олон нийтийн сүлжээнд тархаад буй бичлэгтэй холбоотойгоор тайлбар өгчээ. Учир нь тус бичлэгт гарч буй “зодуулсан гэх эмэгтэйн дуучин Сексцагаанбогдын найз бүсгүй болох Б.Урин байжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа тайлбар хийхдээ, “Сайн байцгаана уу. Н.Урин миний бие өчигдөр орой цахим орчинд цацагдсан бичлэгийн тухай энэхүү постыг бичиж байна. Тус бичлэг нь миний найз залуу Сексцагаанбогд буюу Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан дүрс байв.
Өчигдөр шөнө 00:00 цагийн үед энэхүү бичлэг надад мессежээр ирэх үед таг гацаж, цээж харанхуйлав. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн үнэхээр би. Би өөрийгөө, өөрсдийгөө ийм нөхцөл байдалтайгаар анх удаа л ийм ил хуль, ийм нүд халтирам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж, балмагдаж байна. Намайг өдийг хүртэл хүндэлж, хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн үзэгч сонсогч та бүхнийхээ санааг чилээсэндээ, ийм зохисгүй дүр зургийг үзүүлсэндээ уучлал хүсэж байна. Миний үнэнд бид хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс, гомдол хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар эргэлзээгүй их бий боловч гагцхүү нударга л байхгүй юм шүү. Бидний хайрын түүхийн хамгийн гэгээлэг мөчүүд та бүхэнтэйгээ хамт цэцэглэсэн юм хойно хамгийн хар бараан мөчүүд маань ч та бүхний л өмнө үнэнээ олж буй нь зүй ёсных биз ээ. Төгс хүн гэж үгүй ч гэлээ урьдах амьдрал урт тул төлөвших, суралцах, сайжрах зүг рүү ямх ямхханаар дөхөн мэрийх хугацаа бид бүгдэд бий нь хамгийн том завшаан. Ийнхүү өөртэйгөө, бас та бүхэнтэйгээ нүүр тулж буй сонголтыг минь зөвөөр хүлээн авч, магадгүй энэ удаа надаас үлгэр биш сургамж авамз ээ гэх найдлага дор энэхүү бичвэрээ өндөрлөе. Анхаарлаа харамгүй хайрлан уншсанд баярлалаа. Энэ явдлаас эргэцүүлэн гайхширахад, урлаг хувийн амьдралд минь хатуу хандахыг үзсэн боловч дуслын чинээ улс төрийн хор бол дэндүү өөр түвшнийх байдаг бололтой! Дэндүү дор түвшнийх ч гэх үү, дэндүү өндөр түвшнийх ч гэх үү” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүчирхийлэлд өртчихсөн хүн сэтгэлзүйн гэмтэлтэй байна. Энэ үедээ янз бүрийн юм бичсэн. байна. Харин би мөн гээд үнэнийг илчилдэг нь зөв. Зодуур нүдүүр бол байж л байгаа. Нуугаад байна л даа
Нэг гар хүрсэн хүн дахин зодно дүү минь
Урлагийнхан учиртай гурван толгой
Данх өрөөсөн дугуйнуудаа л дэргэдээ цуглуулсан бна !
Z##l
юу гэх гээд байгаа юм вэ зүгээр л хэлчих
Яагаад бичсэн нь ойлгомжгүй байна. Сунжруулаад баахан бичсэн хэр нь яагаад буюу зорилго нь �##�га. Олон нийтэд цацсан тул зорилго агуулж л байна. Гэтэл нь тэр нь ойдгомжгүй.
Н.Урин гэх эмэгтэй үндэсний телевизээр хүүхдүүд баг болж англи хэлээр өрсөлддөг нэвтрүүлгийн англи хэлний багш сайхан дүр төрхтэй бүсгүй мөн байна. Яаж яваад энэ хүн сонин з�##�уутай танилцдаг юм бол доо. Дахиж битгий энэ Б.Гантулга гэдэг муу з�##�уутай бүү уулз, дахиад л ийм зүйл болно. Битгий уулз !!!
Өнөөгийн монголын төр, нийгмийн хог шаараас бүрэлдэн тогтдогын бодит жишээ, монголын төр шоронгийн хоригдол, мафын бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэгийн тод илрэл.
Zassa. Mongol huuhnuud ingeel zoduulaal amdrah durtai l bhgu yu
Albaar beldsen kamert urtsun bx magadlaltai bna gej zarim busguichuud xelj bna lee shu
Хүчирхиилүүлж үхэж д�##�д орчуул өмөөрөхгүй яасан юм гэж хуцандааа жоохон мөнгө авааад л яг сонин үеиинл биж гэх шиг иимл л�##�руууд хохинээ
Нийгмийн хог шаар ерөнхий сайдын зөвлөх хэрэг үү юу л болоод байнадаа. Очиж очиж олон дотроос Гантулга гэгч этгээдийг олж зөвлүүлдэг хн