Нийгэм мэдээ
Онон голд живсэн таван настай хүүгийн цогцсыг 13 хоногийн дараа оллоо
Онон" голд живсэн таван настай хүүгийн цогцсыг олжээ.
Өнгөрсөн сарын 26-нд Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаанд тоглож байгаад таван настай хүү живчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ өдрөөс Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн.
Улмаар есдүгээр сарын 2-ноос хүч нэмэгдүүлэн хайсаар эрлийн 13 дахь өдөр буюу есдүгээр сарын 7-ны өглөө цогцсыг олжээ.
Иргэд та бүхэн бага насны хүүхдүүдэд үер усны эрсдлийг тайлбарлах, хараа хяналтгүй гол нуур руу явуулахгүй байх, анхаарлаа сэрэмжээ сайжруулахыг зөвлөж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.