Нийгэм мэдээСПОРТ
ДАШТ-д оролцсон өсвөрийн жүдо бөхчүүдийн бахдам амжилтууд
Перу улсын Лима хотноо өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр болсон холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд манай өсвөрийн шигшээ баг багаараа амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас:
- Эрэгтэйчүүдийн 50кг жинд "Хангарьд" клубын тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль,
- Эрэгтэйчүүдийн 55 кг жинд "Мон алтиус Цагаанбаатар" академиийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд "Женко" клубын тамирчин Ж.Анударь мөнгөн медаль,
- Эмэгтэйчүүдийн 57 кг жинд "Гүрү дожо" дэвжээний бөх Т.Ариунзаяа өсвөрийн анхны дэлхийн аварга болжээ.
Мөн манай улсын баг тамирчид нийтдээ 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөх барилдаад улс орон хөгждөг бол хөгжихөөр л болсон, байдгүй дээ
ДАШТ бол бие х�##�а�##�т хийдэг жижиг дасг�##�. Том тэмцээн бол олимп. Олимпод оролцох монголын бөхийн төрлийн бүх тамирчид бэлтгэлээ олимпийн аварга болноо гэж бусад бүх асуудлыг хойш тавьж өдөр бүр 6-8 цаг бэлтгэл хийх аваас бүгдээрээ жиндээ аварг�##�ах боломжтой нь харагдсан шүү. Тэр Хулан гэдэг охин ирэх олимпийн аварга болох шинжтэй харагдсан, гагцхүү бэлтгэлээ миний хэлснээр хийвэл олимпод олон түрүүлэх бөхийн шинжтэй байсан шүү. Дүвчин заан анхаар�##�даа аваарай.