Нийгэм мэдээ

Самар түүх хугацааг наашлуулах боломжийг судлах үүрэг өглөө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа самар түүх хугацааг наашлуулах боломжтой эсэхийг судлах үүрэг өглөө.

Учир нь хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой иргэдээс ирж буй санал, гомдол ихээр ирэх болжээ. Ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.

Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самрын болц гүйцсэн нөхцөлд холбогдох зохицуулалтыг хийж, хугацааг наашлуулах боломжтой эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагууд болон иргэд, ААН-үүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө. Эл асуудлыг өнөөдөр /2024.09.09/-ийн шуурхай хуралдаанаар хэлэлцжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн
2024-09-09 18:09

За ингээд одонтуяа сайдын б�##�аг илэрч ирэв үү.Самар түүх хугауааг наашлуулах гэх нь болц гүйцээгүй бхад хуш модыг улам ихээр гэмтээж ойн хамгийн үнэт хуш модыг устгах гэсэн хорлонт шийдвэрийг гаргаж самарчид хэмээх шун�##�т этгээдүүд зоргоор туйлах боломж олгож үүгээрээ нэр хүндээ өсгөх үйлдэл гаргаж бна.Ганцхан ийм шийдвэр нь энэ сайдыг огцруулахад бүрэн ханг�##�ттай.Бг�##�ь экологод хор уршигт шийдвэрийг ийм мэдлэг чадвар боловсрол дорой этгээд сайд болж гаргаж төр засгийн нэр хүндийг унагах болж бна шүү

Иргэн
Иргэн
2024-09-09 19:54

Самар түүхийг хориглож чадахгүй бол байг�##�ь орчин гэсэн хаягтай яам сайд байгаад хэрэггүйээ

Back to top button