Нийгэм мэдээ

Зураглал: Автобусанд хөл тавих зайгүй "гөөхийлдөн" зогсож явсаар байх уу

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын өглөө. Өглөө 07.25 цагт саравч, сандалгүй, автобусны буудлыг илтгэх ганцхан самбартай Алтай хотхоны автобусны буудал дээр ирэн зогслоо. Ирэх үед ойролцоогоор 30 орчим хүн байсан ч автобус ирэхгүй удсан учир улам нэмэгдэв. Автобусны чиглэл заах апп-аар харахад нэг буудлын цаана хоёр ч автобус байгаа хэр нь ирэх нь үгүй.

07.40 цаг, нэмэх 5 градус, Хүмүүсийн зүг харвал, удаан зогссон гэмээр хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр нэг хөлөөрөө нөгөө хөлөө цохин, ханцуйдаа гараа углан хүлээж харагдлаа. Зарим нь хүлээж тэсэлгүй урагш алхаж гараа өргөн такси барих гэж хичээж үзэгдэнэ. Гэсэн ч зогсож байгаа нь цөөхөн. Дэргэд нь ирж зогсоод цонхоо үл ялиг доошлуулан “Хаашаа явах юм” гэж асуугаад цааш хөдөлнө.

07.50 цаг, Ажлын цаг эхлэхэд 10 минут үлдсэн ч тус автобусны буудал дээр хүн олширч автобус ирээгүй хэвээр. Олны дундаас "Би өдөр бүр энэ автобусны буудлаас суудаг. Зам ийм сэлүүхэн байхад ирэхгүй ингэж удахыг одоо л харж байна. Түгжирч байсан бол яая гэхэв дээ" хэмээв.

08.15 цаг, тус автобусны буудал дээр 100 гаруй хүн нэгэн зүгт харж зогсож буй нь энэ. Төд удалгүй Ч:70 чиглэлийн автобус биднийг чиглэн ирж буй нь харагдав. Хүмүүс дор бүрнээ л багтчих санаатай зогсох хэсэг рүү давшин урагшилна.

Автобус ирлээ. Угаас бүгдээрээ багтахгүйг мэдсэн ч "Нэг нэгээрээ цувраад орооч ээ, орсон нь хойшоо хурдан яв" гэх жолоочийн хашхираанаар чихэлдэн зүтгэж, зогсож байсан хүмүүсийн тал нь л багтаж автобус хөдөллөө.

Хөл тавих зайгүй "гөөхийлдөн" зогссон бидэнд дараачийн асуудлууд тулгарч эхэллээ. Сурагчийн дүрэмт хувцас гадуур хувцасных нь дотуур цухуйх өсвөр насны охин "Ахаа цаашаа зогсож болохгүй юу", Харин нөгөө талд нэг настай эмэгтэй "Залуу хүн байж усанд орж, амаа угааж баймаар юм. Яасан заваан юм бэ, архи тамхи ханхлуулчихсан явж байдаг, хэмээн нэгэн залуугийн зүг хандан хэлэв. Ингэж бид таван буудал замыг туулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-10 14:39

ӨӨ ЁСТОЙ ТЭР ЮУ Ч БИШ ГӨӨХИЙЛДӨЖ ЗОГСООД ГАР ЗАВГҮЙ БАЙХАД МИНИЙ ЮБКА СӨХӨГДӨӨД АЛИНГАА АЛДАЖ БАЙХАД НЭГ ЦЭРГИЙН ХҮН ШУУД ШУРГУУЛЦЫШТ ГЭХДЭЭ ИХ ГОЁ БАЙСААН МАНАЙХААН НӨХӨРТЭЙГӨӨ ТЭГЖ ГОЁ БАЙСНАА САНАХГҮЙ БАЙГААН ШУУД Л ТАВЬСАН ТЭР ЦЭРГИЙН ЗАЛУУ ЧИ ӨГЛӨӨ БУУДАЛ ДЭЭР ТААРВАЛ ДУГААРАА СОЛИЛЦИЙ АШИГТАЙ ТАЛ БАЙНАА БАЙНА.БАЯРАЛЛАА НИЙТИЙН ТЭЭВРИЙХЭНДЭЭ

Зочин
Зочин
2024-09-10 14:47

ккк.... нимгэн ертүүзтэй явж байт�##� хатуурсан юмаараа хатгасаар байгаад намайг тавиулж билээ. тэр хүн өөрөө ч тавьсан байх. заримдаа зүгээр шүү

зочин гөөхийлдөх ямар утга санаа илэрхий
зочин гөөхийлдөх ямар утга санаа илэрхий
2024-09-10 15:51

гөөхийлдөх гэж ямар утга санаа илэрхийлсэн үг юм бэ

Зочинzochin
Зочинzochin
2024-09-10 17:58

Автобусныхоо жолоочийн ц�##�инг дахиад 1000$-р нэмнэ дээ, эх үүсвэр дутв�##� багш, эмч нарынхаа ц�##�инг хасаад ч болсон[email protected], @Nyambaatar.mn

Холбоотой мэдээ

Back to top button