Шведийн нисэх буудлын ойролцоо үл мэдэх, нисгэгчгүй онгоц үзэгджээ
Шведийн хамгийн том нисэх онгоцны буудал болох Арландагын ойролцоо үл мэдэх, нисгэгчгүй онгоц үзэгдсэн тул тус буудлаас хөөрөх, буух бүх нислэгийг нэг шөнийн турш зогсоосон талаар Reuters агентлаг мэдээллээ.
Дээрх үйл явдал өнгөрсөн шөнө болсон байна. Энэ явдлын талаар Арландагын нисэхийн албаны төлөөлөгчид “Агаарын хөдөлгөөний удирдлагын цамхгийн ажиглалтын бүсэд янз бүрийн хэмжээтэй дөрвөн нисгэгчгүй онгоц харагдсан. Тиймээс төлөвлөгөөт нислэгүүдийн түр хугацаанд хойшлуулж байна” гэжээ. Улмаар хэргийг тус улсын Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд нисэх онгоцны буудалыг хорлон сүйтгэх үйлдэл байж болзошгүй гэж таамаглаж буй аж. Хэргийн шалгалтын ажиллагааны талаар иргэний нисэхийн газар болон цагдаагаас өөр тайлбар хэлэх боломжгүй байгааг дурджээ.
Харин Шведийн Арландагийн нисэх онгоцны буудлын хөдөлгөөнийг орон нутгийн цагаар 23:00 цагт зогсоож, 01:30 цагаас сэргээсэн гэж мэдэгдлээ.
VIDEO: Drone sightings prompt temporary air traffic halt at Stockholm Arlanda airport https://t.co/zquWCMOarM pic.twitter.com/nyKOKcXxmb
— Cedar News (@cedar_news) September 9, 2024
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.