УЛС ТӨР

Боловсролын сайд "боловсролгүй" байна

Өчигдөр /2024.09.11/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүний нэг нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмж, ирэх сарын 1-нээс эцэг эхээс нь авах шийдвэр юм.

Энэ тухай Боловсролын сайд П.Наранбаяр, "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байна. Өнөөдөр гарч байгаа 3000 төгрөг 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр авч байгаа 60 хувийн илчлэг 80 хувьтай болж нэмэгдэнэ. Мөн хоолны чанар нэмэгдэх сайн үр дүнтэй. Энэ шийдвэр эхний удаад нийслэлийн төрийн өмчийн болон орон нутгийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөртөө 1000 төгрөг, сардаа 22 мянган төгрөг, жилдээ 190 мянган төгрөгийг хоолных нь түүхий эдийн зардалд авахаар болж байна" гэсэн албан юм л ярьсан. Үнэндээ бодит амьдрал дээр энэ бага дүнгээр монгол хүүхдүүд өмхий махтай хоол идэж байна шүү сайд аа. 1000 төгрөг нэмээд чанартай, илчлэгтэй хоол идэж чадах уу.

Хоолны материалын зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргана. Ингэхдээ хүүхдэд чанартай хоол идүүлэх сэн. Нийгмийн халамжийн тухай хуульд боловсролын дэмжлэг, дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ гэж заасан ч чанарын тухайд бодит байдал дээр хэрэгжиж байгаа ажил алга.

Нийслэлийн цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцаж даана. Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхэд, 24 цагийн цэцэрлэгийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд, цэцэрлэгийн насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг гурав дахь хүүхдээс нь эхлэн чөлөөлсөн зохицуулалтууд явна. Жилдээ эцэг эхээс 16 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байж хүүхдийг эрүүл чанартай хоолоор өсгөх юм сан.

-Хүүхдэд ээлгүй шийдвэр буюу завсарлагын цагийг өөрчлөхгүй-

Мөн үүнээс гадна Боловсролын сайд сурагчдын завсарлагын хугацааг өөрчлөх буюу уртасгах боломж амьдрал дээр байхгүй гэж мэдэгдлээ. Уг нь эцэг эх, асран хамгаалагч, сурагчдын зүгээс энэ чиглэлд шийдвэр, өөрчлөлт гаргах хүлээлтийг шинэ сайдад үүсгээд байсан юм. Учир нь сурагчид хичээл завсарлах 10 минутын хугацаанд тухтай бие засаж, цайгаа ууж чаддаггүй. Хооллосон ч бага хугацаанд учир яаран иддэг, энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тухай учирлаад удаж буй. Энэ бол анхаарал хандуулах хэмжээний том асуудал биш юм шиг боловч анхаарах ёстой хамгийн нарийн асуудлуудыг нэг. Гэсэн ч тэр тоосонгүй.

Дээрх хоёр жишээгээр харвал Боловсролын шинэ сайдын гаргаж буй шийдвэрүүд төдийлөн байгаа онохгүй тал харагдаж байна.

-Хүүхдийн мөнгөнөөс цэцэрлэгийн хоолны мөнгөний таталтыг хийх боломж бий-

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхдээ даанч зориггүй шийдвэр гаргаж байгаа нь эцсийн дүндээ өөрийнхөө пи ар-ыг нэмэгдүүлэх төдий тоглолт болоод дуусч байгаа нь харамсалтай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтайгаа харилцан уялдаатай ажиллаад цаашид цэцэрлэгийн хоолны мөнгөний эцэг эхээс гарах зардлыг хүүхдийн мөнгөнөөс нь таталт хийх замаар шийдвэрлэж, хүүхдийн мөнгө яг хүүхдэдээ хүрдэг бодлогын шинэчлэлт хийх боломжтой ажил дээр дэндүү сэтгэлгүй, мэргэжлийн бус хандаж байгаа нь харамсалтай. Өндөр боловсролтой сайд маань өнөөдөр хүүхдийн асуудал дээр нийгмийн болоод цаг үеийн мэдрэмжгүй, хүүхдийг гэх сэтгэлийн "боловсролгүй" байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
9 сар 12, 2024 10:41

OMHII MAHAA SHIIDEE

ааа
ааа
9 сар 12, 2024 11:41

амьдр�##� мэдэхгүй нөхдүүд сайд болохоор ард иргэдэд л чирэгдэл учрана даа

Gangaa
Gangaa
9 сар 12, 2024 12:26

ugaasaa huuhdiin yuluu bish suudliin tuluu ,mungunii tuluu saiduud lav 2 udaa soligdov uu ? gej harj bn.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 12:28

Маш буруу хүнийг боловсролын сайд болгосон.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 13:46

Боловсролын с�##�барт ажиллаж байсан хүн эрх биш зөв шийдвэр гаргаж ажиллах байх. Цаг хугацаа харуулна да.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 14:27

З�##�уу хүн чаднаа. Ёстой боловсролтой з�##�уу шүү

Зочин
Зочин
9 сар 12, 2024 15:39

Энэ сэтгүүлч ганц ажил хийж байгаа сайд руу ноцож байх юм. Чи өөрөө муу боловсролын үр дүн гэдгээ харууллаа

Санаа
Санаа
9 сар 12, 2024 17:11

Өнөрцэцэг гэх сэтгүүлч нэртэй шантаажчин хүүхний үмхий хужаатай хувааж чанаж идээд байсан үмхий махаар хүүхдэд хоол хийж өгөөд байгаа юм биш биз? Үмхий махны амуудлаа шийдээгүй л байгаа биздээ?

Буянтогтох
Буянтогтох
9 сар 12, 2024 17:29

Хүүхдийн хоолны 40 хувийг эцэг эхээс нь аваачээ. Юунаас айгаад ийм хоёрын хооронд юм хийгээд хэл ам татлаад байгаа юм бэ?Муудсан махны асууд�##� тухайн хүмүүсийн хариуцлага биз дээ. Дээрээ, доороо ч хэргийг хольж хутгаж ярьж ойлгоод байгаа нь гамшиг.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 21:04

1990 оноос нааш боловсролтой сайд байгаагүй ш дээ , нэг хэсэгтээ тийм хэвээр л байх байх ...

Багш байна
Багш байна
9 сар 12, 2024 21:30
Reply to  Зочин

Энэ Наранбаяр харин сайн сайд харагдаад байгаа шүү.

Бид
Бид
9 сар 12, 2024 21:09

1000 хан төгрөг юу болохгүй, илчлэг чанарыг тухай бодох ч хэрэггүй дээ

ЕБС багш
ЕБС багш
9 сар 12, 2024 21:28

Сайд зөв хүн сонгогдсон. Чигчий хурууны хумсны толионд нь ч хүрч чадахгүй боловсролтой хүмүүс энэ сайдыг их элдэвлэсэн харагдах юм даа. Та нар хичнээн харлууллаач наад хүн чинь 5 үгнээсээ танигдаад жинхнээсээ ажил хийгээд байгаа сайд шүү.

Зочин
Зочин
9 сар 12, 2024 21:34

Энэ Наранбаяр мэргэжлийн бус хүмүүсийг богино хугацааны сург�##�танд хамруулж багшлуулах ажил хийгээд яваад байгаа. Багш нарыг сурагчид эцэг эхтэй нь доромжилж байгаа хэлбэр. Оронд нь багш нарынхаа амьдр�##� ахуй, ц�##�инд анхаарв�##� таарна

Зочин
Зочин
9 сар 12, 2024 22:46

Сувиллын эмчээр зөвлүүлж байгаа боловсролын сайд ха ха

Зочин
Зочин
9 сар 13, 2024 00:36

Хоолны мөнгөө төр ханг�##�ттай гарга. Монголчууд ханг�##�ттай татвар төлдөг шүү.

Цогягү
Цогягү
9 сар 14, 2024 01:41

БЗС 62 ДУГААР СУРГУУЛИЙН БАГА АНГИУД 21 ЦАГТ ТАРДАГ ЯВДАЛ ХУЖАА ЦАРАЙЛСАН ДӨРАВГАР ЭНХАМАГЛАНГААС БОЛСОН ӨНӨРӨӨ АНХ ГАРГАЖ ТАВИАГҮЙ БОЛ ХУЙВАЛДААД Л ДАРЖ ДАРЖ БАЙЖ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨӨХ ГЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Цогягү
Цогягү
9 сар 14, 2024 01:47

Сайхан бууз чанаад танд идүүлбэл муухай гэж хэлэх үү

Зочин
Зочин
9 сар 14, 2024 06:06

Ер нь л ийм амьтныг оюун сэтгэлгээний с�##�барынхаа оройд з�##�чихаар яаж өөдлөх вэ дээ.

Зочин
Зочин
9 сар 14, 2024 07:20

Сайн ч муу ч Юм болгоныг эсэргүүцэх юмаа

Зочин
Зочин
9 сар 14, 2024 10:05

Цэцэрлэг ясльд л үнэгүй хоол өгч болно.Сургуулийн сурагчид бол илүү зан юм. Гэртээ хооллоод явахад болно.Эцэг эхчүүдийн хариуцлагыг өндөржүүл. Харин Харамафүжигийн үйлдэрлэж байгаа сүүг дэмжээд уулгахад л болох юм биш үү.

Зочин
Зочин
9 сар 14, 2024 10:18

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсэнд анхаарлыг хандуулах нь зөв . Гэхдээ дээр бичсэнчлэн хүүхдийн мөнгөнөөс шууд татахаар болговол өнөөх өлмөн зөлмөн хулгайчид үүнийг л хүлээж байгаа Эцэст нь тэд бол авах хулгайлах аргаа нарийн бодож олно, үр дүн нь хүүхдийн хоол хүнсний бизнeс цэцэглэнэ Хүүхдийн хоолыг цэцэрлэгүүд өдөр бүр сайтан дээрээ орц, үнэтэй нь тавьж байж хянах боломжтой.Одоо нэг ангид 60 хүүхэд байгаа нь Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button