Нийгэм мэдээ

ИТХ-ын ээлжит сонгуульд 8031 мандатын төлөө 17,000 гаруй хүн өрсөлдөнө

ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 26-нд гардуулах юм байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно.

Энэ удаагийн сонгуульд нийт 8031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөхөөр байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны Тамгын газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тодруулбал: 2020 оны 12 дугаар сард баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг энэ удаагийн орон нутгийн сонгуулиас дагаж мөрдөхөөр байгаа юм.

Хуульд зааснаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тоо 45 байна. Дүүргүүдийн хувьд хүн амын тооноос шалтгаалж 25-43 төлөөлөгчтэй байхаар заажээ.

Харин сумдын Иргэдийн хурлын төлөөлөгч 15-29 байх бол аймгуудынх 25-49 байх юм. Одоогоор Сонгуулийн Ерөнхий Хороонд 17 мянга 400 хүн нэр дэвших хүсэлт гаргасан байна. Нийслэлийн хэмжээнд 16 нам, эвсэл оролцохоор бүртгүүлснийг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлжээ. 

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button