Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн шийдвэр хэвээр үлдлээ
Нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх наймдугаар сарын 27-ны өдөр хэлэлцсэн байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад "анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэгт холбогдогчдоос Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй" хэмээсэн юм.
Тус асуудлыг тодруулбал, Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны /2023.11.30/ өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг зөв" гэж үзсэн байдаг.
Анх Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайланд захирал Ж.Соронзонг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас Ж.Соронзонг чөлөөлсөн юм.
Харин Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэл гаргасан ч ийнхүү анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Давж заалдах шатны шүүхээр "Ж.Соронзон нь 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй” санхүүгийн зөрчил, мөн “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, “өөрийн төрсөн дүүгийн Эрхга компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн” зөрчлийг “мөнгө эд хөрөнгө захиран зарцуулахдаа итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан” үндэслэлд тооцож захиргааны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна" хэмээн үзжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
д�##�д ороосой
Unendee bol TER surguuliin une tsene BUURSAAR L BNA. UDAXGUI XEN CH TOOXGUI BOLOX BX. BUTSAAGAAD TOMILSON NI DEER DE
Угаасаа л хулхи сургууль байсан ш дээ.
Соронзонтойгоо шорон руугаа хөтлөлцөөд �##�х даа
Болор захир�##� мундаг сайн ажиллаж байгаа
Хэрэггүй бгаа юм даа сайн ажиллаж бгаа, улсын тэргүүлдэг сургуулийн захирлыг!
t1
авилга авсан л бол х�##�ах нь зөв, харин хэлс бол хэцүүлдээ, хүмүүс яагаад сайн ажиллаж бсан гээд бгаа юм бол доо. авилга авсан нь үнэн бол юундаа өмөөрнө вэ?
Зөв шийджээ
Байг�##�аас захирлаар томил
өөрөө сургууль байгуулж ажиллах хэрэгтэй. улсын өмчөөр ашиг олсон.
Энэ чунгаа цадаа биз. Болноо одоо.
зөв зөв
Одоо ингээд нэг юм Монгол ялж болох нь уу?
Orosuud bidend ymar ih vildver barij ugch bvh hvmvvsig mergejiltei ajltai bolgoj bsnn buruu bsnu chiniheer bol??..odo tegeed urd zvgin (hujad)bvh ymara haraat bolson bgan goe bnu te chiniheer bol??..hortoi hool hvns.huvtsas ed materalar hordoj duusaj bgaga chi medj bga ymu??..ymar usan teneg amitan be chi!!..cham shg im tenegvvdes bolj "ULS"muhuh gd bn!!!!..chi yu ch medhgvi medleggvi bj hutsalgvi ama vdeed suuj bai zayu!!!!!!!!
Бүүр нэг шижгийн авгай
Zuv baina. Sain baina.
Энэ хөгшин эвгүй муухай хөөгдөж тэтгэвэрт гарна гэхээс хэцүү байгаа байлгүй дээ!!! Гавъяаны амр�##�тын нь ёс төртэй өгчихгүй юу даа!!!
Энэ муухайг �######�уулж оронд нь нарийн бичиг Байг�##�ааг тавь
яасан ханаж цаддаггүй ш у л а м бэ? Зүгээр �######�аад өгөөч. Олсон мөнгөө идээд, үр ачаа тойруулаад тайван байж болдоггүй юм уу?
Улайм цайм зөндөө ашиг сонирхол гаргаад, даам гараад, оросуудын юуг өчнөөн жил хөхлөө шдээ. Зайл л даа
Байг�##�аа яасан бол хахаха
tegeed gemt hereg hiisen yum bol shorond ni yavuulaach shvvgch nertei avilgalch hulgaich naraa
ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА!!!!!!!!!