Улс төрийн мэдээ

Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж үзэн, хорих ялыг 2 жил 6 сар болгон буурууллаа

Товч агуулга: Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнийг шүүх хурал Нийслэлийн ЭХДЗШШ-д боллоо.

Улмаар ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгожээ. Улмаар Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар болгожээ.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хэвээр үлдээжээ.

Шүүхийн дэлгэрэнгүй мэдээ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Тодруулбал: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж,

Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. 

Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 

Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинfdg
Зочинfdg
2024-09-12 19:44

neg musun shagnal ugchuuchee

Зочин
Зочин
2024-09-13 08:50
Reply to  Зочинfdg

Улсын баатар цол олгох хэрэгтэй

Зочин
Зочин
2024-09-12 20:54

ТОГЛООМЫН ТӨР ...

Зочин
Зочин
2024-09-12 21:04

ХҮРЭЛЭЭ БОЛИОЧЭЭ ЧИ

Зочин
Зочин
2024-09-12 22:01

Ganxyag xend xeregtei bolchixov??? Nuursnii xsmag mungiig ideed mungu orj irexgui boloxoor Oyunerdene shalguulaad tsoorxoigoor n mungu n goojij slga bolood bgaag togtoogoo biz dee!! Xamag xurungii n xuraaj ulsiig xoxirolgui bolgovol zaaval xorix shaardlagagui.. xarin undeslelgui xurungujuugui gedeg shuuxiinxen uursduu avilgal avch!!

Зочин
Зочин
2024-09-12 22:23

Тэгэлгүй яахав дээ, Аюурсайхан чинь брендийн костюм пиджак зараад, бас үнэтэй маркийн наймаа хийж мөнгөтэй болсон юм байхгүй юу! Тэрнээс биш я�##�аа гэж тэр заваан хар нүүрс хулгайлна гэж юу байхав дээ!

Зочин
Зочин
2024-09-13 08:55
Reply to  Зочин

Харин тийм тэр үнэтэй бренд костюмуудаа гэрээсээ хүргэлтээр зарцан байх хэнд ч мэдэгдэлгүй бам дэлгүүр мэлгүүр ажиллуулж түрээс, татвар энэ тэр төлөхгүй амар зүгээр. Бүгд түүний туршлагаар амархан долларын тэрбумтан болох шанс бн. Бам витамин зарв�##� тэрбумтан болно гэсэн

erka
erka
2024-09-14 20:05

mongol uls suireh talruugaaybj baigaa gedeg odor ireh tusam medegdej bnaa 40 ih naydiin hulgai hiisen humuus iim ochuuhen yl abch baidag eo pizdta gej niiluulj baigaad buudah umsan ireeduin huuhed zaluus yaj amidarnaa ene hortoi niigemd

Холбоотой мэдээ

Back to top button