Эдийн засгийн мэдээ

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ

Улсын нийт гадаад өр 2024 оны эхний хагас жилд 34.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (5.4%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 135.6 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.

2024 оны эхний хагас жилд Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (17.5%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 868.6 (43.9%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.3(46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.6 (21.8%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.3%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (23.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-09-13 11:22

Өрөнд өтөж дээ Муу ЗАСАГ АРДЫН ЗОВЛОН гэж яасан үнэн юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button