Нийгэм мэдээ

"Шонхор шувуутай холбоотой мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн"

Цагдаагийн алба хаагчид “шонхор” шувуутай холбоотой дуудлага, гомдол мэдээллийг шалгахгүй, шийдвэрлэхгүй байна гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гараад буй.

Уг хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. Тэрбээр, "Цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийг авч, харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг хийдэг. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл “Амьтны тухай хууль зөрчих” зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар зүйлд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, шийдвэрлэхээр хуульчилсан байдаг ба Шонхор шувуутай холбоотой дуудлага мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 13:54

Тэр бол хэрэг ерөөсөө биш ээ ! Өөрснөө арчаагүй за л хуудаа ядуу амьдарч бгаа, өмд гутлын хэдэн хулгайч л эх орончийн баг өмсөж, хууль журмын дагуу ажиллаж байгаа гадаадын иргэдийг сүрдүүлж тонон дээрэмдэх гэсэн гэмт үйлдэл шүү дээ !

Холбоотой мэдээ

Back to top button