НИЙГЭМНийгэм мэдээ

Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох өргөдөлд 31,856 иргэн гарын үсэг зуржээ

Иргэдээс санал, өргөдөл хүлээн авдаг нийтийн өргөдөл гомдлын систем D.Parliament хаягаар иргэн А.Хонгорзул шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох өргөдөл санаачилсан байна. Энэ тухай тэрбээр "Шонхор шувуу барих зөвшөөрлийг зогсоох хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал,  

  • Шонхор нь Монгол орны экосистемийн чухал бүрэлдэхүүн бөгөөд идэш тэжээлийн хэлхээний дээд түвшний махчин шувуу,
  • Зэрлэг популяцаас шувуу барих нь тухайн зүйлийн тоо толгой, үржил, тархалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй,
  • Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах, ховор амьтдыг зохистой ашиглах талаар үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын өмнө үүрэг хүлээсэн,
  • Байгаль хамгаалал, шинжлэх ухаанд суурилсан бодлого нь богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхлоос давуу байх шаардлагатай тул энэ асуудлыг олон нийтийн оролцоотойгоор дахин авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

Одоогоор тус өргөдлийг 31,856 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Өргөдөлд өнгөрсөн наймдугаар сарын 14-нөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх аж. Хэрэвзээ 100,000 хүн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аас ажлын хэсэг гаргах юм.

Иргэн та дэмжиж гарын үсэг бол доор линкээр орно уу: https://petition.parliament.mn/Detail?id=70e8bef3-9b54-4111-985d-e303fe713df4

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button