Учраа бөхөө савсан улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг 6 сараар хаслаа
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хуралд есдүгээр сарын 11-ний өдөр болж, олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шийдвэрийг бүрэн эхээр хүргэхэд,
Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцов. Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглож, аймгийн начин М.Баасанцэндэд дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байж, Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж явахыг сануулсугай. Зөрчил гаргагч Г.Болдбаатарын гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдэл, хандлагыг, зөрчил гаргагч М.Баасангийн удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргаж байгааг тус тус харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Төв аймгийн Зуунмод суманд болсон “Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д улсын начин Б.Чимэдвандан нь учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай. Зөрчил гаргагч Ц.Мөнхбаяр нь барилдааны талбай, бөхийн дэвжээнд учраа бөх рүүгээ гар далайх, хуруугаараа чичлэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсныг харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд “Засуул”-аар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг 2 жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосугай.
Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг нь унасан бөхийн дээрээс зохисгүй үйлдэл гаргаж, баяр наадам, наадамчин олон, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Заяатүшигийг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Улсын заан Д.Баасандорж, улсын начин Б.Батжаргал, сумын заан Э.Ганболд нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байх тул бүх шатны барилдаанд барилдах эрхтэйг мэдэгдсүгэй.
Говьсүмбэр аймгийн баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд барилдахгүй барилдааныг орхиж үзэгч, наадамчин олныг үл хүндэтгэн улсын арслан Ц.Содномдоржийн асуудлаар 14 хоногийн дотор мэдээлэл цуглуулан танилцуулахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Н.Дашдаваа нарыг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны гурвын даваанд амалсан бөхчүүд болон тэдний дэмжигчидтэй даваа наймаалцах үйлдэл хийсэн тухай гомдол бичгээр ирсэнтэй холбогдуулан тэднээс тайлбар авах, холбогдох байгууллагад гомдлыг шилжүүлэхийг МҮБХ-ны Ажлын албанд даалгав гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БӨХЧҮҮД ГЭХ НААД ПЭЭДИЙСЭН АЛЦГАР СЭВСНҮҮД ЧИНЬ УГААСАА Л МУУ ЮМНЫ ҮҮР УУРХАЙ ШД
Монголоор дүүрэн тэнэг мангар бөх маягын нөхдүүд байна шүү дээ. барилдах эрхийг нь 6 жилээр хасах ёстой шүү дээ. Монголын төр хэдэн тэнэг голдуу бөхчүүдээ дэгтэй журамтай барилдуулчихаж чадахгүй, шудрага ёсыг тогтоох, ялгах чадваргүй болтолоо доройтсон байна дөө. 100 жил болоход хэдэн тэнэг голдуу бөхчүүдээ барируулчихаж л чадахгүй юм даа, бусад хөгжил, дэвшилээ чаддаггүй юм гэхэд.
Пээдийсэн, �##�цайсан хэдэн сэвснүүдээ л монголын төр 100 жил болоход журамтай болгочихож л чадахгүй байгаа л юм даа.
Жин ангилдаггүй бөх гэж сумо, монголын үндэсний бөх йг олимпод ч оруулдаггүй. Нум сум гэж бас 21-р зуун болж байхад 13-р зуунаар үлдсэн хоцрогдсон спорт байна
Sumo hotsrogdood uur arga bariltai bolson bid bas bodoh l heregtei
ene bol gemt hereg....boxchin hun zodohtoi iljil
Тэр аймгийн начин М.Баасанцэнд гэгч сумынхаа 100 жилийн ойд дээгүүр барилдчих гэж хэдэн төгрөг бөхчүүдэд өгч тухайлб�##�, улсын харцага Ганхуягт 2 сая гаранг өгөөд өөрийгөө амлуулаад явуулчихсан гэж олон наадамчид хэлж байгаа, урд даваанд нь аймгийн арслан Дашдаваа гэгчид 800.0 төгрөг өгөөд даваа найма�##�цсан гэцгээдэг. Гэтэл тэр даваа найма�##�цсан дээгүүр цолтой бөхчүүд нь арга хэмжээ тооцуулаад Баасанцэнд гэгч нь зүгээр сануулга аваад өнгөрөх нь л дээ… Зөв л шийдвэр гаргаасай даа. Муусаан бацаанууд энэ бөхийн ариун дэвжээг бузарлаж эхэллээ шүү…
6han sar baga bnsh de 6n jileer hasaach yos zvgvi judaggvi .......
Нэгмөсөн 1-ээс 2 жил гэж явб�##� яасан юм бэ? Хүүхдийн тоглоом тоглож байгаа юм шиг 3 сар мар гэж хуцацгаагаад байх юм.
Хугацааг нь ядаж 1 жилээр ха�####�г байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 3-9 сар гэдэг яг барилдья гэсэн барилдаан үсрээд л 1 байгаа, зарим нь байх ч гүй
манга�####�ад хоёр нүдрүү нь хуруугаа хийсэн аваргаа яах билээ хө улсын баяр наадам шүү дээ
Мөрөгсөн орхонбаярыг яахын ац минь
Эхлээд Маг�##�жав Батсуурь хоёрыг оо МҮБХ хөөж явуул
үтгэн чинь
Монгол бөхийн ёс зүй, жудаг �##�дсан энэ муусайн бөх нэртэй шун�##�ын туламнуудын барилдах эрхийг бүх насаар нь хасах нь зүйтэй
Зүгээр зогсож байсан Эрхэмбаяр аваргыг өшиглөж унагаасан нөгөө бөхийхөө нүд рүү хуруугаараа хатгасан Батсуурь аваргыг яах вэ. Янаглаад айгаад байгаа юмуу.
Хүүхэд �##�ахаар завдсан Бэгзсүрэнг шийтгэх биш шагнасан юм байна. МҮБХ гэж үнэн зугаатай, хогийн зав. Одоо “Алтан гадас” одон Бэгзсүрэнд олгочих доо! Ха хаа.
Шоронд байх хулгайч, хүн буудаж байсан, шорон зантай эргүү ш дээ
Хаха нэр нэгтиин чих нэг гэж. Тэр чинь өөр хүн шүү дээ хаха
Ene baastai guzeeg buh Nascar ni has harhiig hushgui bna
иймэрхүү жудаггүй нөхдүүдийг монгол бөхөөс �######�уулах хэрэгтэй эд нараар дутахгүй
Цэрэнпунцагийн дүү начин Бэгзсүрэн гэгч этгээд микравтобусаар зорчиж явсан хүмүүс рүү гэл нээж байсан түүх бий. Одоо энэ нөхөр бас хүн бэртээх үйлдэл хийлээ. Заяа муутай нэр юм даа Бэгзсүрэнтэнгүүд.
Sevareid guises but misinformed hasaach
Жаахан хүүг арай тэгж савж болохгүй ээ ямарч ёс зүй байхгүй
Бэгзсүрэн гуайн шагн�##� багадсан бх шиг бна
Монгол бөх гэж хоцрогдсон спорт тэгээд бөхчүүд н толгой муутай муу санаа н ихэдсэн ямарч оюунлаг биш хүмүүс байх юма
бүтэн 2-3 жилээр нь хасах хэрэгтэй мөн торгууль төлөх шаардлагатай
Зарим бөхчүүд овилгогүй, онгироо, ойворгон, эд мөнгөний хэмжээгүй их шун�##�тай, сагсуу, бодох сэтгэх бодол ухаан багатай гээд тоочоод тоочоод баршгүй тоймгүй олон муухай зан, муу үйлтэй. За тэгээд боловсрол, мэдлэг бага, сурсан сургууль соёл бараг байхгүй, том бие, хар хүчээр түрий барьж, бусдыГ доромжилдог, дээрэлхдэг, өөрөөсөө хүч багатай хүнийг шидэж, дүүгүүрдэж, түлхэн унагааж бараг л гэмтээдэг. ЭНЭ АРЧААГҮЙ ЮМНУУДЫН БАРИЛДАЖ БАЙГАА ГЭЖ ЗУУРАЛДАХЫГ ХАРЖ СУУДАГ ХАЙРАН ЦАГ БАЙГАА ДАА