Нийгмийн

Нарантуул захын дөрвөн замын уулзварт нүхэн гарц барина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлд дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-нд Таван шарын авто замын нүхэн гарцын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. 

Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байгаа аж. Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргасан байна. Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулжээ. Мөн үргэжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажлыг арав, арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Хотын дарга Х.Нямбаатар таван шарын нүхэн гарцыг нээх үеэр,

"Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барина гэж мэдэгдэв. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурна" гэв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
2024-09-22 00:32

Төр засаг маан бүтээн байгуул�##�туудыг хийж байгаад баяртай байна. Түгжрэлийг бууруулах мөн гэр хорооллыг орон сууцжуулах гэх мэт. Нүхэн гарцнуудын хувьд явган хүний зорчих хэсэгтэй мөн ҮЕРИЙН УС �######�УУЛАХ СИСТЕМтэй л хийгээрэй гэж хүсэх байна.! Дараагаар нь ядуурлыг бууруулах, бас бүх нийтийг соёл, ёс суртахуун хэв журмын �##�бадан сург�##�танд хамруулах хэрэгтэй байнаа.!!! Тэгвэл Монгол улс маш хурдан хөгжинө.

Холбоотой мэдээ

Back to top button