Нийгэм мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагаас, энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол хэмээх газарт байрлах нэр бүхий алт олборлох аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлсэн байна.

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, техник хэрэгслийг битүүмжилжээ. Хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл
2024-09-16 08:40

Огт хамаагүй зураг оруулах юмаа. Жаахан редакц хийлдээ. Ядаж л улирлыг нь өөрчлөөд мод уул оруулаачээ. Хууль бус олборлолт гэхэд юун ч сүрхий ил тод том техник в дэ

Холбоотой мэдээ

Back to top button